Өсвөрийн теннисчид Зүүн Азийн тэмцээнд оролцож байна
Японы Осака хотноо наймдугаар сарын 29-31-ны хооронд өсвөр үеийн 12 хүртэлх насны ширээний теннисний Зүүн Азийн XXI дэх удаагийн тэмцээн болж байгаа билээ.
Тус тэмцээнд 2012 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн болон бусад сонгон шалгаруулалтын тэмцээнээс шалгарсан шилдэг эрэгтэй тав, эмэгтэй таван ширээний теннисчид оролцох бөгөөд Монголын багийн ахлагчаар Монголын ширээний теннисний холбооны тэргүүлэгч гишүүн Д.Батжаргал, Говь-Сүмбэр аймгийн багш Д.Ганбаатар нар оролцож байна.
Энэхүү Зүүн Азийн наадамд Хятад, Япон, БНСУ, БНАСАУ, Тайвань, Макао, Монгол зэрэг орны өсвөрийн шилдэг теннисчид өрсөлдөж байгаа аж.
Б.Ням
URL: