“Баруун зам” компанийн хууль бус үйл ажиллагааг эсэргүүцсэн оюутнуудад хүч хэрэглэжээ
Улаанбаатар хотод оюутны гэх тодотголтой газрууд мөнгө ихтэй томчуудын эзэмшилд шилжсээр байна. Оюутны А хотхонд байрлах оюутны дотуур байрууд дунд зөвшөөрөлгүй барилгын үйл ажиллагаа явуулж буй “Баруун зам” компаний үйл ажиллагааг таслан зогсоохоор олон оюутнууд тэмцэхээр 2012 оны 08-р сарын 28 ны шөнийн 02 цагын үед цутгалтын машинууд орж ирэхэд нь оюутан залуус эсэргүүцэж замыг нь хаан зогссон байна
. Нэгэнт зөвшөөрөлгүй /нийслэлийн газрын албанаас МХГ-т барилгын ажлыг зогсоох шийд гарсан/ тул оюутнууд ч санаа амар тайван байсан ч барилгын 30 гаруй залуус гарч ирэн тэнд ёстой аймшигтай зүйлс болсон гэхэд хилсдэхгүй .Тэд бүх оюутнуудыг газраар чирч, өшиглөж гар утаснуудыг нь шидэлж, биендээ гэмтэл авч бэртсэн олон оюутнууд орилолдон хашгирахад хажуу байрны оршин суугчид гарч ирэн зогсоосон байна. Харин энэ үед төрийн цагдаа ирж асуудлыг шийдэх гэсэн боловч цагдаа нар зөвхөн оюутнуудыг л ачаад шалгаж байцаалт авсан нь тун харамсалтай. Тэрээр оюутнууд хэлэхдээ нийслэлийн удирдлагууд бидэнтэй уулзахгүй харин хоорондоо албан бичиг шидэлцэж байх зуур нөгөө зөвшөөрөлгүй барилга сүндэрлэх гэж байна. Одоо оюутнууд дотуур байрандаа орж эхлэхэд тэд байрлуугаа орох ямар ч боломжгүй болж байгааг ч мэдээгүй байгаа юм. Дотуур байрных нь хаалгатай тулгаж барьсан хашааг давж орохоос өөр сонголтгүй болсон оюутнууд ийнхүү тэмцэхэд хүрчээ. Ямартай ч хууль бус зүйлийн эсрэг тэмцсэн оюутнуудын тэмцэлийн үр дүнд 6 ширхэг цутгалтын машин цементээ урьд шөнө цутгаагүй ч цаашид юу болохыг хэн ч хэлж мэдэхгүй байна.
Тэд бас хэлэхдээ “зурагт” -аар гоё ярьдаг ах эгч нар хаана байна аа. Нийгэмд тулгарч байгаа ийм шударга бус зүйлийг ил тод гаргаж ард түмэнд харуулах хэрэгтэй байгаа юм гэдгийг хэллээ . Энэ бүхний эцэст нийт оюутан залуусаа бид өөрсдөдөө л найдахгүй бол хэн ч бидний төлөө ярьдаг шигээ үйлдэл хийхгүй юм байна гэдгийг нийт тэмцэгч оюутнуудын зүгээс дамжуулж өгөхийг хүсэн өөрсдийн үзэл бодлыг илэрхийлсэн юм .
http://nuuts.mn/?newsid=9762
URL: