Энхбаярыг ноцох нь Тэрбишдагва, Улаан тэргүүтэнд ашигтай

МАХН-нд даргаа солих давалгаа хүчтэй түрж эхэллээ. Эдийн засагч Дашзэвэг, Сүхбаатар дүүргийн мянгатын дарга Батболд нараар ахлуулсан ээлжит бус Их хурлын хөдөлгөөн гараанаасаа гарчихсан. Их хурал хуралдуулах болсон гол шалтгаан нь намын даргаа солих. Тэд авилгын хэргээр шоронд орсон даргыгаа намыг авч явж чадахгүй хэмээн үзэж, Их хурлаа хийж шинэ дарга сонгохоор шуударчээ.
Энэ бүх үйл явдлын гол захиалагч нь Улаан, Тэрбишдагва хоёр болох нь нэгэнт ил болжээ. Ардын намаас суудал олдохгүй болж жийгдээд ирэхээрээ нэгл  их хүн чанартай дүр эсгэн Энхбаяр дээр очиж байсан мань хоёрын гол зорилго нь УИХ-ын гишүүн, сайд, шадар сайд, УИХ-ын дэд дарга болох явдал байсан гэдгийг өөрсдөө батлаад өгсөн. Түүнээс биш Энхбаяр, МАХН хоёрт хайртайдаа биш. Үүнийг ойлгосон Энхбаярын гэр бүл хамгаалалтанд шилжиж “Улаан сарнай” жигүүр хүртэл нам дотроо байгуулж, хүү Батшугар нь толгойлж буй. “Улаан сарнай” жигүүрийн гол зорилго бол намын их хурлыг хийлгэхгүй, Энхбаярыг намын даргаас огцруулахгүй байх явдал.
Гэвч улайж ичихыг мэддэггүй, ууж идэж цаддаггүй Улаан, ТБД хоёр ёстой л улайрч байгаа гэнэ. Нөгөө хойноос ирээд хот минийх гэдэг шиг Энхбаярын ачаар суух сандал, суйлах эрх мэдэлтэй болсноо умартан “эхийгээ мөргөж” байгаа сурагтай.
Мань хоёр хавсайдаж байгаад Энхбаярыг улстөрөөс нэгмөсөн  зайлуулж, намын дарга, дэд даргын суудалд намбайж, гуравдагч хүчний орон зай дээр зөнөгөртлөө тоглох далд боловч ил хүслээ гүйцэлдүүлэх гэж улайрч байна. Түүндээ улстөрийн энэ мэт увайгүй захиалгат тоглолтийн “алчуур” болж амьдардаг зарим нэг эдийн засагч мэтийн хүмүүсийг “шүрүүпдэж” байгаа  гэнэ.

 

эх сурвалж: үнэн.мн


URL:

Сэтгэгдэл бичих