Л.Гүндалайг Хөвсгөлийн засаг дарга болгохгүйн тулд “MCS”-ийн Л.Энх-Амгалан хөдөлж эхэллээ
Хөвсгөлд “дархан цаазтай” гэж өөрийгөө тодорхойлж байсан УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Төрийн ордны гадуур тун гомдолтой гүйж харагдах болсон. Нам нь олон суудал авч, эрх мэдэлтэй болсон үед гишүүн болж чадаагүйдээ харамсаж байгаа ч сайдын суудал гуйхгүй гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр УИХ-ын сонгуулийн өмнө “Хар хүйтэнд Хөвсгөл рүү явж яах юм, сонгууль тэгээд болох л байлгүй” гэж өөртөө тун итгэлтэй байсан нэгэн. Гэсэн ч хэрэг явдал түүний санаснаар болсонгүй, эрхэм Л.Гүндалай дахин саарал ордонд сууж чадсангүй.
Гэхдээ тэрбээр сонгуулийн дараа “УИХ-ын гишүүн биш энгийн бизнесмэн эрийн төрхөөр амьдрах сайхан байна гэх шүү” гэх зүйл ярьж явсан. Тэгвэл сүүлийн үеийн мэдээллээр эрхэм Л.Гүндалай улс төрөөс холдож чадаагүй л байна. Тэрбээр Хөвсгөл аймаг дахь АН-ын даргаас бууснаа өнөөг хүртэл хууль бус хэмээн хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тиймдээ ч дахин Хөвсгөл аймгийн АН-ын дарга болохоор зүтгэж байгаа аж. Гэхдээ энэ суудалтай ийнхүү зууралдаж байгаа нь цаанаа учиртай гэнэ. Тэрбээр олон жил УИХ-д төлөөлж суусан Хөвсгөл аймгийнхаа засаг ноён болох хүсэлтэй байгаа аж. Орон нутгийн сонгууль ч ойртож байгаа тул энд тэнд уулзалт зохион байгуулж тун хөдөлгөөнтэй байгаа гэж эх сурвалжууд хэлж байна. Аймгийн АН гишүүд нь өөр дарга нь ажлаа хийж байхад түүнийг хэл ам хийж яваад дурамжхан байгаа гэнэ. Гишүүн асан “Сонгууль тэгээд болох л байлгүй” гээд сууж болохгүй юм гэдгийг ухаарсан бололтой засаг дарга болохын тулд хамаг хүчээ дайчилж байгаа аж.
Харин Хөвсгөлийн “ганц”-ын оронд УИХ-ын гишүүн болж чадсан “MCS” группын Л.Энх-Амгалан түүнийг засаг дарга болгохгүй гэж хөдөлж эхэлжээ. Олон жил УИХ-д суусан Л.Гүндалайг юу ч хийж мэдэх “этгээд” гэж үзсэн тул тун анхааралтай ажиглаж байгаа гэж эх сурвалж хэлэв. Хөвсгөлийн хүү Л.Гүндалай засаг ноён болохоор ийнхүү санаархаж байна. Дээд суудлаас :унаж: ирсэн түүнийг хөвсгөлчүүд хүлээж авах болов уу, яах бол?
Т.Гэрэл
URL: