Ө.Уянга дуурийн дуучдаа залилжээ

“Классик Жем” хамтлагийн экс гишүүн, “Гранд опера” ТББ-ын тэргүүн ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянгыг ард түмэн болоод үзэгчид хоолойн чадал чансаагаар хэний ч доор орохгүй нэгэн гэж үнэлдэг. Сонгодог урлагийн тэнгэрт “од” болон гялалзсан тэрбээр мэргэжил, ур чадварын хувьд бусдад өндрөөр үнэлэгддэг ч хувийн амьдрал болоод зан авирын хувьд тийм ч сайн дүн авдаггүй. Сэргэлэн хэрнээ нэлээд зальжин түүнийг хамтран зүтгэгчид нь “этик” муутай гэдэг юм билээ. Тэрбээр өнгөрсөн хавар өөрийн багш Банди агсны нэрэмжит үндэсний дуурийн дуулаачдын уралдаан зарлаж, Итали, ОХУ-аас чадварлаг шүүгчид урин ирүүлсэн бөгөөд шагналын сангаа нэлээд өндөр зарласан. Монголд энэ төрлийн уралдаан тэмцээн ховор болдог, болсон нь шагнал мөнгөний хувьд чамлалттай байсан учир түүний зохион байгуулсан тэмцээнд маш олон дуурийн дуулаачид оролцжээ.

Уг уралдаанд залуу дуучин Анхбаяр түрүүлж, Хүрэлбаатар, Эрдэнэ-Очир, Бадрал нар удаах байруудыг эзэлсэн байна. Харин тэмцээн зохион байгуулагч “Гранд опера” ТББ-ын тэргүүн Ө.Уянга шагнал гардуулах үеэрээ тэргүүн байрт таван сая, удаах байруудад 3 сая, 2 сая гэх мөнгөн шагналыг амлажээ. Гэвч тэрбээр өнөөдрийг хүртэл амласан шагналаа хэнд нь ч өгөөгүй бөгөө үүнээс болж өөрөө ч нүүр хийх газаргүй болоод байгаа аж. Мөн ДБЭТ-ын ахмад уран бүтээлчид ч түүнд зэм хүртээсэн бөгөөд уг уралдаанаа Төрийн тэргүүний нэрэмжит хэмээн худал бурж бусдын нэр нүүрийг ашигласанд нь ундууцаад байгаа гэнэ лээ.

Т. Тататунга
undesten.mn

URL:

Сэтгэгдэл бичих