Y серитэй машинуудад ч журам хамаарна
Өчигдрөөс эхлэн замын хөдөлгөөнд оролцож буй автомашинуудыг улсын дугаарын сүүлийн цифрээр нь ялган замын хөдөлгөөнд оролцуулж байхаар болсон. Ингэснээр замын ачаалал 20 хүртэл хувиар буурч, хөдөлгөөн сийрэгжинэ гэж үзэж байгаа.
Гэтэл замын хөдөлгөөнд дорвитой өөрчлөлт гарсан зүйл одоогоор алга. Өнөө л түгжрэл, бухимдал хэвээрээ. Уг нь замын хөдөлгөөнд оролцож байгаа 10 машины хоёрыг нь хөдөлгөөнд оролцуулахгүй байвал ачаалал буурах нь тодорхой. Гэтэл хуулийг гууль болгодог зарим жолооч энэ журмыг хэрэгжүүлэхгүй байгаагаас болж зам түгжирсээр байна.
Автомашиныг улсын дугаарын сүүлийн цифрээр нь ангилан замын хөдөлгөөнд оролцуулах болсон тухай мэдээлэл гараад удаж байна. Сонин хэвлэл, телевиз, радио гээд бүх мэдээллийн хэрэгслээр энэ тухай мэдээлэл цацагдсан. Гэтэл намайг хэн хэлэх вэ гэсэн шиг мэдсээр байж дүрэм зөрчин, сонссон мөртлөө сонсоогүй царайлаад явдаг жолооч цөөнгүй байгаа бололтой.
Ойрын өдрүүдэд замын цагдаагийн ажилтнууд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллана гэнэ. Дээр нь сайн дурын 150 ажилтан байгаа. Тэд бүгд энэ журмыг хэрэгжүүлэхийн төлөө өдөржин зам дээр ажиллах юм байна.
Гэтэл дүрэм зөрчсөн жолооч хэнэг ч үгүй “мэдсэнгүй” гээд л өнгөрч байдаг. Журам хэрэгжиж эхлээд удаагүй байгаа учраас өчигдрийн байдлаар жолооч нарт сануулаад л өнгөрч байв. Цаашид Замын цагдаагийн газраас уг журмыг удаа дараа зөрчсөн жолооч нарыг торгохоос эхлээд эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авах аж.
Журам гарсантай холбогдуулан Замын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах тасгийн байцаагч, цагдаагийн хошууч С.Бямбасүрэнгээс цөөн асуултад хариулт авлаа.
С.БЯМБАСҮРЭН: ЖУРАМ ГАРСАН ДАРУЙД ЖОЛООЧ НАР ӨӨРСДӨӨ ХЭРЭГЖҮҮЛДЭГ БОЛМООР БАЙНА
-Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу өнөөдрөөс /өчигдрөөс/ эхлэн автомашинуудыг улсын дугаарын сүүлийн цифрээр нь ангилан замын хөдөлгөөнд оролцуулж байна. Энэ журам хэр үр дүнтэй байна вэ?
-Одоогоор тийм, ийм гэж хэлэхэд эрт байна. Жолооч нар энэ журамд дасч эхэлж байгаа. Хөдөөнөөс орж ирсэн ганц нэг хүн огт сонсоогүй байна. Автомашинуудыг сүүлийн цифрээр нь ангилж хөдөлгөөнд оролцуулахаас гадна нийтийн тээврийн хэрэгслийг Энхтайваны өргөн чөлөө буюу Баруун дөрвөн замаас, зүүн дөрвөн зам хүртэл нэгдүгээр эгнээгээр хөдөлгөөнд оролцуулж байхаар болсон. Өнөөдөр Замын цагдаагийн ажилтнууд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Биднээс гадна 150 туслах ажилтан явган зорчигчдын хөдөлгөөнд хяналт тавьж байгаа.
-Зөрчил гарч байна уу?
-Жолооч нар мэдээлэл сайтай байна. 1, 6 цифрээр төгссөн цөөн тооны тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцсон. Үүнээс гадна автобусны жолооч нар хоёр, гуравдугаар эгнээгээр явж зөрчил гаргасан.
-Зөрчил гаргасан жолооч нар мэдээгүй гэсэн тайлбар өгч байна гэсэн. Энэ жолооч нарт ямар арга хэмжээ авч байна вэ?
-Бид арга хэмжээ авахыг урьтал болгоогүй. Юуны түрүүнд жолооч нартаа сануулж, хэлж байна. Мөн санамж тарааж байгаа.
-Санамж тарааж, хэлээд өнгөрч байгаа ч гэсэн зарим жолооч хайхралгүй хөдөлгөөнд оролцсоор байгаа. Санамж өгсөн жолоочийнхоо машины улсын дугаарыг бүртгэж авч байна уу?
-Одоогоор бүртгэсэн зүйл алга. Гэхдээ замын цагдаа нар нэг удаа зөрчил гаргасан жолоочийг танина шүү дээ. Тиймээс нэг, хоёр сануулаад хайхрахгүй байвал захиргааны арга хэмжээ авахаас өөр аргагүй.
-Ямар арга хэмжээ авах вэ?
-Захиргааны хариуцлагын тухай хуулийн 32.1-т заасны дагуу 1500-8000 хүртэлх төгрөгөөр торгоно. Гэхдээ жолооч нар зөрчил гаргахгүй л байвал бид арга хэмжээ авах шаардлагагүй.
-Автобусыг нэгдүгээр эгнээгээр зорчуулах журам гараад удаж байна. Нэг хэсэг автобуснууд нэгдүгээр эгнээгээр явж байгаад сүүлдээ хамаагүй болчихсон байсан. Энэ удаа ч бас тэгэхийг үгүйсгэх аргагүй?
-Ямар ч байсан замын цагдаагийн ажилтнууд энэ журмыг хэрэгжүүлдэг болохын тулд ажиллана. Уг нь журам гарсан даруйд л жолооч нар өөрсдөө хэрэгжүүлээд эхэлчихдэг болмоор байгаа юм.
-Цагдаагийн, онцгой байдлын, түргэн тусламжийн, хөтөч машинтай тээврийн хэрэгсүүдээс гадна хамгаалалтын байгууллагуудын машинууд энэ журамд хамаарахгүй. Гэтэл жирийн иргэд машиндаа дуут дохио авдаг болж?
-Одоогоор ийм тохиолдол гараагүй.
-Төрийн үйлчилгээний байгууллагын буюу УБҮ серийн дугаартай машинууд энэ журамд хамаарах уу?
-Ийм серийн дугаартай машинууд журамд хамаарна.
Н.Санжаасүрэн
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
рексатал инструкция
рексатал инструкция
рексатал инструкция
рексатал отзывы пациентов
рексатал цена