“Бал”-аар зурсан гэхэд итгэмээргүй “хуульч”-ийн бүтээлээс

Хобби маягаар хөгжүүлж энгийн “бал” ашиглан зурсан гэхэд гайхам дараах бүтээлийн цомгийг онцлон сонирхуулж байна.

 

Гэрэл зурагтай эндүүрмээр ижил эдгээр бүтээлийг Самуэль Сильва хэмээх “хуульч” мэргэжилтэй Португал залуу зурсан юм.

Тэрээр хоёр настайгаасаа зураг зурж эхэлсэн хэдий ч урлагийн сургууль дүүргээгүй бөгөөд 2007 онд хуульч мэргэжлээр эрдмийн зэрэг хамгаалжээ.

Нэг бүтээлээ 5 – 50 цагт зурж дуусгадаг Самуэль “ebay”, “Amazon”, “Staples” зэрэг онлайн худалдааны сайтуудаас болон бусад бичиг хэрэгслийн дэлгүүрээс өөрт хэрэгтэй “найман” өнгийн балыг худалдан авдаг бөгөөд тэрээр зөвхөн эл найман өнгийн балаараа ан амьтан, уул ус, хөрөг бүтээл туурвидаг нэгэн ажээ.

Юу ашиглаж байгаа нь чухал биш, чухамдаа юуг хэрхэн ашиглаж байгаа нь чухал гэж үздэг чадварлаг залуу маань дан ганц балаар бүтээл туурвихыг гол чиглэлээ болгоогүй бөгөөд эхний удаадаа “бал”-аар зураг зурах арга технологийг бүрэн эзэмшсэн “мастер” болохыг хүсдэг тухайгаа ярилцлагадаа өгүүлжээ.

Мөн бал нь нэгэн жигд, хурдан хатдаг учир давхарлаж зурахад арчигдана гэсэн төвөг байхгүй хүссэн зургаа гаргахад таатай байдаг гэсэн байна. Ингээд өдгөө 29 настай чадварлаг хуульч залуугийн итгэмээргүй бүтээлүүдээс сонирхоно уу.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих