Ерөнхий сайд Ботаникийн эцсийн буудал хүртлэх замын ажилтай танилцана

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Монгол Улсын Засгийн газрын гишүүд маргааш Хөгжлийн банк, улсын төсвийн санхүүжилтээр Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа авто замын өргөтгөл, шинэчлэлт, барилгын ажилтай танилцах аж.

Ерөнхий сайдыг дашалдан Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд А.Гансүх, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Б.Батбаяр болон Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг дарга Барилга хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат зэрэг хүмүүс явна. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Яармагын гүүрээс Нисэх Яармагийн товчоо хүртлэх 13,7 км авто зам болон Зүүн 4-н замаас Ботаникийн эцсийн буудал хүртлэх 4.1 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын явцтай танилцана.


URL:

Сэтгэгдэл бичих