“Топ” тоосгоны үйлдвэрийн Хужаа монгол хүүг зодож гэмтээв

Налайх дүүрэгт одоогийн байдлаар 33 ширхэг тоосгоны үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Энэ үйлдвэрүүдийн 30 хятад хүний эзэмшлийн үйлдвэр юм. Эдгээр үйлдвэрийн ихэнх нь тус дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр болох Налайхын зүүн урд энгэрээр тархан байрласан байдаг. Харин үлдсэн гурав нь Казахстан Улсын иргэдийн үйлдвэр аж.

Урд нь Налайх дүүргийн “Топ” тоосгоны үйлдвэрийн хятад эзэд монгол охидын биеийг 3000-5000 төгрөгөөр үнэлж байна гэсэн мэдээлэл гарч байсныг уншигч та санаж байгаа байх. Тэгвэл өнөөдөр бас нэг таагүй мэдээллийг танд хүргэх гэж байна. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Налайх дүүргийн нутаг дэвсгэрт  үйл ажиллагаа явуулдаг “Топ” тоосго үйлдвэрийн хятад ажилчид 16 настай Казырбэк хүүгийн зүүн хөлний шилбэний ясыг бяц цохисон хэрэг гарлаа. Хүүгийн бие тааруу байгаа бөгөөд энэ долоо хоногтоо багтаж хүнд хагалгаанд орох юм байна. “Гэмтэл согог судлал” сэргээн засах клиникийн эмч нарын хэлж байгаагаар хүүгийн хөлөнд хагалгаа хийсэн ч хөл дээрээ явах магадлал маш бага гэж байсан юм.

Казырбэк хүүгийн гэр Баян-Өлгий аймгаас нүүж ирсэн юм байна. Хүүгийн ээж Кульнаар энэ үйлдвэрт тогооч хийдэг. Энэ хүү ямар асуудлаас болж ийнхүү эрэмдэг, зэрэмдэг болсон юм бол. Тус үйлдвэрт 20 мянган хятад ажилчин ажилладаг. Монгол иргэдийг өөрсдийн эрхшээл дор ажиллуулах сонирхолтой. Тус үйлдвэрт дөнгөж ажилд орсон охин жижиг трактор барьж яваад хэдэн тоосго нураасанд эр, эмгүй хэдэн хужаа нар нийлж зодсон юм байх. Үүнийг харсан монголчууд нийлж охиныг өмөөрч ”Даяар Монгол” хөдөлгөөний залуусыг дуудсан гэнэ. Уг санаачлагыг Казырбэк хүүг гаргасан хэмээн ийнхүү хохироосон байх юм.

Өнөөдөр монголын ирээдүй болсон хүүхдүүд маань харийн хүний гарын зугаа болсоор л байх уу. Удаа дараа хэл ам татлаад байгаа “Топ” тоосгоны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, шалгах цаг нь аль болсон байхад яагаад, хэн ч юу ч ярихгүй байгаа юм бол.

У.Бишүү


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих