Мисс Х.Бадамгэрэл ээлжит амрагаараа дуучин эрийг сонгожээ
“Мисс Монголиа-2009” тэмцээний тэргүүн байрын шагналт Шилмэл загвар компанийн загвар өмсөгч Х.Бадамгэрэл эрийн тэнгэртэй нэгэн ажээ. Тэрбээр саяхныг хүртэл загвар өмсөгч Хишгээ гэх залуутай хайрын романс үүсгэн хацартаа ягаан туяа татууланхан явсан. Гэвч нэг л өдөр найз залуугаасаа салж ганц бие болов. Ганц бие бүсгүйн амьдралаар удаан яваагүй тэрбээр энэ удаад олны танил нэгэн залууг ээлжит амрагаараа сонгов. Түүний уран бүтээлийн нэрийг Becky, эцэг эхээс заяасан нэрийг Г.Мөнхбаяр гэдэг. Мисс бүсгүйг алган дээрээ бөмбөрүүлэгч дуучин залуу “Оюу толгой”-д алба хашдаг нэгэн ажээ. Харин уран бүтээлээ хийж явахдаа бараг л ирээдүйн тогооны хүнээ олсон гэж ярьсан гэнэ. Дуучин эр мисс бүсгүйг тогооны хүнээ болгох уу, тогооны тос арчаад өнгөрөөх нь үү гэдгийг харж л сууя даа.
П.Төгөлдөр
URL: