Жулиан Ассанж Лондоныг орхих бэлтгэлээ хангаж байна
“WikiLeaks” сайтыг үндэслэгч Жулиан Ассанж удалгүй Лондонг орхиж, Эквадор улс руу дүрвэн гарахаар бэлтгэж байгааг “Ассошейтэд Пресс” мэдээлжээ.
Өнгөрсөн ням гаригт Ж.Ассанж сэтгүүлчидтэй Эквадорын ЭСЯ-ны байрны тагтан дээрээс уулзсан юм. “Сидней Миррор Хералд” сонинд бичсэнээр Жулиан Ассанжийн биеийн байдал туйлын сайн байгаа төдийгүй Эквадорын ЭСЯ-ны хүмүүст талархаж байгаагаа илэрхийлсэн байна.
Их Британийн цагдаа нар түүнийг Эквадорын ЭСЯ-ыг орхин гарсан тохиолдолд шууд баривчлах тушаалтай байгаа. Гэвч Ж.Ассанж нисдэг тэргээр Их Британийн газар нутгийг орхин гарч магадгүй байна.
Хэрэв түүнийг Их Британи Шведийн талд шилжүүлбэл Стокольм Ж.Ассанжийг Вашингтонд хүргэж болзошгүй. Энэ тохиолдолд Ж.Ассанж цэргийн нууц задалсан гэх олон улсын цэргийн гэмт хэргийн эзэн холбогдогч болж, цаазаар авахуулах ялд ч унаж мэдэхээр байгаа юм.
niigmiintoli.mn
Т.Батсугар
URL: