Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар ухаан орж эхэллээ
Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр албан тушаалын бялуугаа хэл, амгүйхэн хувааж авсан МАХН-ын удирдлагууд гэнэтхэн ухаан орж эхэллээ. Томилгоо хийгдэж албан тушаалаа авчихсан хойноо даргын бие муудаад юун томилгоотой манатай байна хэмээн Сангийн сайд Ч.Улаан ичих ч үгүй хэлж байсан нь саяхан. Харин Д.Тэрбишдагва дарга шадар сайдын сэнтийд заларсан хойноо МАХН-ы дарга Н.Энхбаярыгаа гэнэтхэн санаж эргэхээр очиж гэсэн ч түүнийг Сүхбаатар дүүргийн шүүх оруулаагүй гэнэ. Унасан бөхөд шалтаг мундахгүй ээ эрхэм гишүүн минь. Ухаан алдаж унасан ч өөрөөсөө урваж, албан тушаал горилсон нөхдүүдэд өгөх жавтийгаа Н.Энхбаяр аль хэдийнэ боловсруулчихсан байгаа. Тэгэхээр намын даргынхаа “хатуухан банга”-ыг тэгтлээ их хүсэмжилж албан бичиг үйлдэж дээгүүр, доогуур гүйх хэрэг байна уу даа.
Б.Тогтох
mminfo.mn
URL: