Ж.Алтанцагийг өнөөдөр шүүнэ

“Зоос” банкийг дампууруулсан хэрэгт буруутгагдаад буй тус банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга П.Сэлэнгэ нарт холбогдох шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 14.00 цагаас болно. Хуралд даргалагч шүүгчээр И.Ганбат, өмгөөлөгчөөр Б.Оюунбилэг нар оролцох юм байна. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156.3-т зааснаар онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгаж байгаа билээ. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол эд хөрөнгийг нь хурааж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251-500  дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулах, эсвэл 5-8 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх аж.

Б.Тогтох

mminfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих