Хунтайж Харригийн нүцгэн зураг дээдсүүдийг ичээв

Их Британы хунтайж Харригийн нүцгэн зураг “TMZ” сэтгүүлийн сайтад тавигдсан нь шуугиан тариад байна. Өнгөрсөн баасан гарагт хунтайж найзуудын хамт Лас Вегасын нэгэн зочид буудлы VIP өрөөнд хувийн үдэшлэг зохиож, нүцгэн биллиярд тоглож байгаа зургийг нь нийтэлжээ. Түүнтэй хамт зургаа авахуулсан бүсгүйн талаар одоогоор ямар нэгэн мэдээлэл байхгүй байгаа юм.

0821-prince-harry-nude-naked-article-tmz-bottom-8
0821-prince-harry-nude-naked-article-tmz-bottom-8

Харин хунтайжийн энэ задгай байдлыг хатан хаан болон бусад язгууртнууд хэрхэн хүлээж авах нь ихээхэн сонирхол татаж байгаа аж. Тэд энэ зураг нь хунтайж Харригийнх гэдгийг яах аргагүй зөвшөөрч байгаа ч ямар нэгэн тайлбар хийхгүй байгаа юм. Гэхдээ Ангийн эрхэм дээдсүүдийн талаарх мэдээлэлд цензур тавих асуудал аль хэдийн яригдаж эхэлсэн гэнэ.
27 настай Харриг өмнө нь Афганистанд цэргийн алба хаасан гэдэг утгаар нь “томоотой, ёс төртэй” хэмээн үнэлдэг байсан ч энэ зургаас болж хунтайжийн имиж эрс өөрчлөгджээ.
Б.Баяр

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих