Эмэгтэйчүүд согтуурч танхайрах нь ихэсчээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн XV хорооны Жаргалантын гудамжинд “хажуу айлын хүн агсам тавиад байна” гэсэн дуудлагын дагуу Цагдаагийн байгууллагын алба хаагчид очиж шалгахад 18 настай эмэгтэй Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 22 настай М-ийг зодож танхайрсан байжээ.

Мөн Дархан-Уул аймгийн Дархан сумын Өнгөт хороололд оршин суух Г нь хамт архи уусан Д-г толгойд нь цохиж гэмтээжээ. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн XII хороонд оршин суух 31 настай эмэгтэй 0 нь 29 настай эмэгтэйг зодож танхайрсан хэрэг гарчээ.


URL:

Сэтгэгдэл бичих