Дуучин Хаянаа усан парк байгуулах төсөл хэрэгжүүлж байна

“Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваа  хамтлагаа  тарснаас хойш хамгийн идэвх зүтгэлтэй ажиллаж, хөдөлмөрлөж байгаа нь  юм. Хаянаа  уран бүтээлээ туурвихын зэрэгцээ уул уурхай, газар тариалангийн салбарт хүч сорьж, хажуугаар нь эх орныхоо хөгжилд санаа тавьдаг. Мөн түүний хамгийн эмзэглэж явдаг зүйл нь зарим хүмүүс урлаг, спортоос улстөрд орох ёсгүй мэтээр шүүмжилдэг явдал гэнэ. Түүнийхээр бол дуучин, тамирчин хэн ч байсан ялгаагүй улстөрч болох боломжтой бөгөөд залуу хүний хувьд эх орныхоо хөгжилд  ямар нэгэн байдлаар гар бие оролцох ёстой гэж үздэг аж. Мөн түүний эхлүүлсэн бизнес маш амжилттай өргөжиж байгаа бөгөөд “Акуа Монгол” нэртэй усан парк байгуулах төсөл хэрэгжүүлж байгаа аж.
Ц.Болор


URL:

Сэтгэгдэл бичих