УИХ-ын гишүүн Г.Уянга нөхрийгөө зөвлөхөөрөө авч, сарын сая төгрөгөөр цалинжуулахаар болжээ

Сонгогчдын мандат өвөртлөн төр түшилцэх эрх авна гэдэг хүн бүрт олдоод байхгүй ховор боломж. Харин энэ боломжийг хүн бүр өөр, өөрийнхөөрөө харах байх. Зарим нь ийм боломжийг нутаг ус, ард түмнийхээ сайн сайхны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэхээр ашигладаг бол, зарим нь харин гэр орон, ах дүүгээ өөд татах боломж болгож ашиглах нь ч бий. Тэгвэл шинэ парламент бүрэлдээд удаагүй байхад шинэхэн гишүүдийн зарим нь “тараа таниулж” байгаа  сурагтай. Өмнө нь УИХ-ын гишүүн нэг л туслахтай байдаг байсан бол одоо бүр дөрөв болж өсчээ. Гишүүдийн туслах, зөвлөх байна гэдэг ч мөн л ховорхон тохиох аз завшаан. Харин энэ эрх мэдэл их биш ч, нэр хүнд бүхий албан тушаалд ихэнхдээ л гишүүдийн ах дүү, хамаатан садан, үр хүүхэд суудаг болжээ. Өнгөрсөн дөрвөн жилд л лав Ц.Нямдорж, Н.Алтанхуяг гэх эрхэмүүд хүү, охидоо өөрийнхөө туслахаар ажиллуулж, өрөөнийхөө үүдэнд суулгаж байсан. Харин энэ удаад УИХ-ын шинэхэн гишүүн Г.Уянга өөрийн нөхөр А.Баатархуягыгаа туслахаараа сонгосон байна. УИХ-ын гишүүдийн туслах, зөвлөхүүдийн цалин хөлсийг төрийн сан хөмрөгөөс санхүүжүүлдэг. Харин аль туслахдаа хэдэн төгрөгний цалин өгөхийг гишүүд өөрсдөө шийддэг. Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Уянгын хувьд нөхрийгөө сарын сая төгрөгөөр цалинжуулахаар шийджээ. Энэ нь бусад зөвлөхүүдийн цалинтай харьцуулахад өндөртөө ордог аж.
Г.Мөрөн .uls.mn


URL:

Сэтгэгдэл бичих