48 айлын тариалангийн талбай үерт оржээ
Энэ зун бороо хур элбэгтэй байгаа билээ. Ойрын өдрүүдэд орсон усархаг бороонд Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 45 га тариалангийн талбай өртөж сүйджээ. Тус тариалангийн талбай нь 48 айлынх бөгөөд орон нутгийнхаа хүнсний ногооны хэрэгцээг хангадаг байсан аж. Хүнсний ногоо усанд автаад хоёр хоноход агааргүйдээд ялзардаг юм байна. Улмаар тус талбай дахь хүнсний ногоог худалдаалах ямар ч боломжгүй болсон хэмээн оршин суугчид хэлжээ. Мөн тэд тариалангийн талбайтай болохын тулд хамгийн багадаа л хоёр сая төгрөгийн зээлийг банкнаас авсан байжээ.
Ц.Болор
URL: