Д.Дагвадоржид зодуулсан сэтгүүлч МҮОНТ-ийн захирал М.Наранбаатар байжээ

Японы үндэсний бөхийн их аварга Д.Дагвадорж сэтгүүлч зодсон хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Түүний зодуулсан сэтгүүлчийг олны танил нэртэй сэтгүүлч хэмээж байсан юм. Харин албаны эх сурвалжийн авсан мэдээллээр уг зодуулсан сэтгүүлч МҮОНТ-ийн захирал М.Наранбаатар байжээ. Тэд Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 80 жилийн баярт таарсан байна. Энэ үеэр нэлээн согтсон байсан Д.Дагвадорж “Наранбаатараа чи энд байсан юм уу. Чи Сумъяабазар ахыг УИХ-ын сонгуульд дэмжсэнгүй. Танай телевизээр хэдэн минутын яриа өгч болохгүй юм уу” хэмээн гурав цохижээ. Гэвч М.Наранбаатар цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй учир Д.Дагвадоржид эрүүгийн хэрэг үүсгээгүй байна.
Гэхдээ Д.Дагвадоржийн танхайрлын хэргүүд цагдаагийн байгууллагад бүртгэлтэй байдаг аж. Тухайлбал, МУ-ын арслан Х.Мөнхбаатарын толгойг хутгалсан, УИХ-ын гишүүн, “Мон-Уран”-ы Б.Наранхүүгийн машиных нь дугуйг хутгаар сийчиж, хагалсан, ажил үүргээ гүйцэтгэж байсан цагдааг зодсон, жүжигчин П.Эрдэнэзааныг ухаан алдтал цохисон, Японы Элчин сайд Шимизуг сугандаа хавчуулан хоолойг нь боосон хэргүүд байдаг юм байна.
Б.Чимэг

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих