Н.Алтанхуяг жендэрийн мэдрэмжтэй Ерөнхий сайдаар өргөмжлөгдөв

Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуягийг жендэрийн мэдрэмжтэй шийдвэрүүд гаргаж, эмэгтэйчүүдийг дэмжиж байгаад нь Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос баяр хүргэж, талархал илэрхийлжээ. Учир нь УИХ-д есөн эмэгтэй гишүүн сонгогдож, үүнээс тав нь АН-ынх. Тэр дундаа Р.Бурмаа Өргөдлийн байнгын хороог даргалахаас гадна Ц.Оюунгэрэл Соёл, спорт, аялал жуулчлалын сайдаар сонгогдов.

Мөн Л.Эрдэнэчимэг эмэгтэй гишүүдийн бүлгийн даргаар ажиллаж байгаа. Ингэхээр АН-ын эмэгтэй гишүүд ямар нэгэн байдлаар давхар алба хашиж байгаа юм. Тиймээс Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос үүнд нь талархал илэрхийлж, Н.Алтанхуягийг жендэрийн мэдрэмжтэй Ерөнхий сайд хэмээн өргөмжилж байгаа бололтой.

Б.БӨРТЭ


URL:

Сэтгэгдэл бичих