Хотын даргаа Жанжины хөшөөг тайван байлгаач

Хоёр жилийн өмнө манай гавъяат “Сүхийн талбайг цэвэрлэж, Чингисийн талбай болгоё” гэж хэлээд нилээдгүй асуудалд орж, амьтан хүнд мод чулуугаар нүүлгүүлэх шахам юм болж байсан. Түүний хэлэх гээд байсан санаа нь коммунизмын үлдэгдэл болсон хөшөө дурсгалуудыг буулгаж, эх орныхоо бахархал Чингис хаанаа шүтэх гэсэн юм байж. Гэвч Монголчуудад тухайн хөшөөг буулгах сонирхол байсангүй. Харин бүр хүрлээр бүрж, өнгө оруулаад авсан.

Гэтэл саяхан Нийслэлийн захирагчаар сонгогдоод байгаа Э.Бат-Үүл дарга ойрын ажлын төлөвлөгөөндөө Улаанбаатар хотод байгаа коммунист хөшөөнүүдийг буулгах талаар хэлэлцэхээр заасан байна.

Энд олон жилийн түүхтэй Ленин, Жуков, Сүхбаатар, Чойбалсан, Цэдэнбал нарын хөшөөнүүд орж байгаа юм. Эдгээр хөшөөнүүдийг нураах эсэх талаар тун удахгүй хэлэлцэх аж. Гэхдээ эл шийдвэрийг иргэд эсэргүүцэх нь ойлгомжтой. Олон жилийн баялаг түүхтэй хөшөө дурсгалдаа гар хүргэхийг хэн зөвшөөрөх билээ. Сталины хөшөөг 90-ээд оны үед буулгаж төмрийн хог болгож байснаа давтах гээд байна уу гээд л иргэд ихэд ундуйцах байх.

Юутай ч шийдвэр нь гарчаагүй энэ асуудлыг дахин нэг харах хэрэгтэй. Хэрвээ түүх дурсгалаа нураагаад эхэлвэл шинэхэн хотын даргадаа иргэд тийм ч таатай хандахгүй л болов уу.

Ами
Оллоо.мн


URL:

Сэтгэгдэл бичих