Сексийн давуу талууд+18

Секс нь хүмүүсийн хоорондын харилцааг улам батжуулдаг, нөгөө талаараа бидний “зэрлэг”, “амьтанлаг” чанарыг ч илэрхийлдэг. Секс олон талаараа ашигтай ялангуяа эрүүл мэндэд. Харин чухам юунд хэрэгтэй талаар мэдээллийг хүргэж байна.

Секс дархлааг сайжруулдаг

Нэг тийм хүмүүс байдаг шд – барагтаа өвдөггүй, найтайдаг ч үгүй. Түүний эрүүл мэндийн нууц магадгүй тогтмол секс хийдэгт байж болох юм. Долоо хоногт дор хаяж хоёр удаа секс хийх нь чамайг ханиад болон бусад халдвараас сэргийлж чадна. Товчхондоо бол: Секс = Дархлаа сайжирна. Үүний оронд дархлаагаа сайжруулах өөр сонголтууд байгаа л даа. Гэхдээ секс хийхэд илүүдэхгүй.

Секс стресс тайлна

Стрессдсээр л байна уу? Стресс тайлах олон аргууд бий: спортоор хичээллэх, алкохол хэрэглэх, нэг бол сайн уйлаад авах ч юм уу. Харин секс чиний хувьд стрессээ тайлах бас нэг сонголт байж болно. Секс хийснээр цусны даралт буудаг ба энэ нь стресс багасгадаг байна.

Секс зүрхний үйл ажиллагааг сайжруулна

Секс хийх нь зүрхэнд сайн гэдгийг мэдэж авлаа. Ялангуяа эрчүүдийн хувьд долоо хоногт хоёр болон түүнээс дээш удаа секс хийдэг хүмүүс бага хийдэг хүмүүсийг бодвол зүрхний шигдээс тусах магадлал бага юм байна. Тиймээс хамтрагчдаа “туслах” үүднээс түүнтэй сайн секс хийгээд байж дээ.

Секс хийвэл тайван унтаж чадна

Гайхаж байв уу? – залуучууд сексийн дараа яагаад шууд унтдаг юм болоо гэж. Шалтгаан нь дур тавилтын үед ялгардаг окситоцин гэдэг химийн элементэд хамаг учир байдаг юм байна. Хэдийгээр залуу чинь “хоёрдугаар раунд” – аа үргэжлүүлж чадахгүй унтаад өгөх нь онцгүй ч секс хийснээр та хоёрыг тайван унтахад сайнаар нөлөөлдөг байна. Эргээд тайван бүтэн нойртой унтах нь эрүүл мэнд ялангуяа цусны эргэлтэнд маш сайн юм.

 Секс өвчин намдаана

Окситоцин нь мөн өвчин намдаадаг ба ялангуяа толгойны өвчинг намдаагч номер нэг эм гэж хэлж болно. Цаашлаад орон дотроо сайн “ноцолдоод” өгвөл элдэв янзын шарх, гэмтэлийн эдгэрэх үйл явцыг түргэсгэдэг байна. Мөн секс хийснээр тодорхой хэмжээний эсийг дахин сэргээдэг бөгөөд энэ нь суурь өвчтэй хүмүүст ч эерэгээр нөлөөлдөг. Тиймээс сексийг “сайн үр дүнтэй эм” гээд ойлгочиж болох нь.

Секс хийвэл жингээ хасна

Хэдэн килограм хасъя гэж бодож байгаа ч залхуу чинь хүрээд байна уу? Хэрвээ тийм бол секс хийх нь хамгийн зөв сонголт байж болох юм. Хэдийгээр дасгал сургуулилт хийсэн шиг их жин хаяж, булчинг чангаруулахгүй ч секс хийснээр цагт 170 кл калори – 21 цагийн турш секс хийсний дараа хагас килограм хасч чадна. Тийм ч муу биш. Туршаад л үз.

Секс та хоёрыг илүү дотно болгоно

Сексийн харилцаа сайн байвал бие биенийгээ ойлгох, бие биеэндээ итгэх итгэлцэл яалтачгүй нэмэгддэг. Секс хийх тусам хосуудын харилцаа сайжрах магадлал өндөр. Би өөрөө ч үүнийг мэднэ. Муудалцсаны дараа хамгийн сайн шийдэл бол сайхан секс хийх.

Секс хийвэл чи өөрийн бие галбиртаа итгэлтэй болно

Гайхалтай сексийн үр дүнд чи өөртөө итгэх, өөрийгөө үнэлэх үнэлэмж дээшилдэг. Хэрвээ өөртөө итгэх итгэл нэмэгдээд дээрээс нь сексийн харилцаандаа асуудалгүй болвол чиний гадаад төрх ч мөн адил дагаад өөрчлөгдөнө.

Секс хавдар тусах магадлалыг багасгадаг

Та нар найз залуучууддаа хайртай биздээ – тийм бол тэдний төмсөгийг ч бас хайрлах хэрэгтэй. Яагаад гэж үү? Судалгаагаар үзэхэд 20 – иод насны залуучууд долоо хоногт тав болон түүнээс дээш удаа дур тавьж үрийн шингэнээ гадагшлуулдаг бол тэдний хувьд түрүү булчирхайны хавдар тусах магадлал 30% – иар буурдаг байна. Нөгөө талаасаа, ахимаг насны эрчүүд ч мөн адил сардаа 21 болон түүнээс дээш удаа дур тавьдаг бол хавдар тусах магадлал нь бас л бага байна гэсэн үг. Харин эмэгтэйчүүд та нарын хувьд тогтмол секс хийвэл хөхний хавдраас сэргийлж чадна.

Секс хийх тусам үрийн шингэн илүү их ялгарна

Судалгаагаар тогтооход тогтмол секс хийдэг эрчүүд илүү их үрийн шингэн ялгаруулдаг байна. Юу вэ гэхээр секс бага хийдэг залууг бодвол илүү эрүүл үрийн шингэн гадагшлуулдаг гэсэн үг. Эрэгтэй хүний үрийн шингэн эмэгтэй хүнд сайнаар нөлөөлдөг талаар өмнө нь бичиж байсан – сэтгэл санааны байдлыг дээшлүүлнэ,  эрч хүчийг нэмэгдүүлнэ, цаашлаад мэдээж хүүхэд олоход боломжтой болно гэсэн үг.

Ч.ГАНАА


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих