2012 оны 08 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Төв болон зүүн зүгийн нутгаар үүлэрхэг, Бусад нутгаар солигдмол үүлтэй.  Төвийн нутгийн зарим газар , зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр  бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 6-11 градус, Алтайн уулс, Их нууруудын хотгороор 15-20 градус, Говийн  бүсийн нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус,  бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ.  Бороо орохгүй.   Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 11-13 градус дулаан байна.

.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус дулаан, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


URL:

Сэтгэгдэл бичих