Хятадын мебелийн дэлгүүрт амрах нь
Хэрвээ та дэлхийд нэртэй бренд болох ИКЕА-н дэлгүүрт орвол тэнд таны хүсэж явдаг бүхий л төрлийн тавилгийг дэлгэн харуулсан байдаг. Мэдээж уг тавилгуудыг хүмүүсийн худалдан авах хүслийг төрүүлэхийн тулд яг л гэрт байгаа мэт засаж чимэглэсэн байдаг. Тиймээс хүмүүс уг тавилгуудыг өөрийн гэртээ байгаа мэтээр төсөөлж, улмаар худалдан авдаг. Тэгвэл та Хятад улсад уг дэлгүүрт орвол арай өөр зүйл харах болно.
Хятадууд IKEA-г зүгээр л шүтдэг юм байна! Жил бүр эндэх салбараар сая орчим хүн үйлчлүүлдэг боловч маш бага хэсэг нь худалдан авалт хийдэг гэнэ. Уг дэлгүүрийн томоохон салбаруудаар зуны халуунаас дайжсан хүмүүс орж ирж будан болон зөөлөн орон дээр нь зүгээр л амардаг ажээ.
“Тэдгээр хүмүүсийн зарим нь өглөө орж ирээд орой дэлгүүр хаатал манайд амьдардаг бөгөөд бид ч тэднийг бараг таньдаг болсон” гэж ИКЕА дэлгүүрийн худалдагч хэлж байна. Энэ салбарууд нээгдээд хэдийн 10 жил өнгөрч байгаа бөгөөд компанийн зүгээс эдгээр хүмүүстэй тэмцэхээ мэдэгджээ.
Хэрвээ та Хятадын ИКЕА дэлгүүрт ороод эдгээр хүмүүсийг харвал бүү гайхаарай. Тэдгээр хүмүүс дэлгүүр орж идэж, ууж аваад үлдсэн өдрийн ихэнх хэсгийг энд өнгөрүүлдэг ажээ.
URL: