УИХ-ын гишүүн Ц.Цолмон уриалга гаргалаа

УИХ-ын гишүүн Ц.Цолмон МАХН, МҮАН-ын дарга нар, төвийн болон орон нутгийн удирдлага, нийт гишүүдэд хандан зорилго, бодлого, эрх ашгаараа нэгдэн “МАХН-МҮАН”  нэртэй нам болж ажиллахыг уриаллаа.

Түүний тайлбарласнаар эвслийн гэрээнд тусгадаг квотын систем эвслийн дотор үл ойлголцох, талцах, шударга бусаар өрсөлддөг зэрэг эрүүл бус харилцаа үүсгэдэг нь нууц биш гэлээ. Түүнчлэн хоёр нам нэгдсэнээр тухайн албанд илүү хариуцлагатай, чадварлаг ажиллах хүнээ эвслийн хүрээнд чөлөөтэй сонгох бололцоо үүсэх юм. Тиймээс ийм уриалга гаргаж байгаагаа тэрбээр сэтгүүлчдэд мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих