Намын жагсаалтаар орж ирсэн гишүүдийг гадуурхав

Холимог тогтолцоогоор явагдсан энэ удаагийн УИХ-ын сонгууль араасаа маргаан дагуулсан хэвээр байна. Сонгууль будилаантсан эс будилаантсан асуудал  бүрмөсөн нэг тийш шийдэгдээгүй байхад парламентад сонгогдсон гишүүд намын жагсаалтаар, тойргоор сонгогдсоноороо талцан мэтгэлцэх боллоо.  Тойрогт нэр дэвшин сонгогдсон гишүүд намын жагсаалтаар УИХ-д орж ирсэн гишүүдээ алагчлан  “тойроггүй гишүүдийг дотоодын томилолтоос хасъя, туслахынх нь тоог цөөлье” хэмээн гадуурхангуй хандсан байна.

Үүнд эгдүүцсэн УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга С.Оюун “намын жагсаалтаар сонгогдсон гишүүдийг алаг үзэж болохгүй. Тойрогт нэр дэвшин өрсөлдсөн гишүүд 10 гаруй мянган хүний санал авч сонгогдсон бол С.Дэмбэрэл гишүүн бид хоёрын хувьд 60 мянган сонгогчийн санал авч сонгогдсон. Бидэнд хөдөө орон нутгаас сонгогчдын санал хүсэлт их ирдэг. Аль ч аймагт очиж ажиллах эрх нь нээлттэй шүү” хэмээн учирлаж харагдсан.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих