Б.Амархүүд Монгол Улс жижигдэв үү
Дуучин Б.Амархүү “Universe best songs 2012” наадмын шүүгчээр ажиллаж, шаггүй шүүгч гэдгээ харуулаад амжсан. Гэвч дуучин залуу түүнээс хойш олны нүдэнд бараг харагдсангүй. Учир нь тэрбээр ОХУ руу “Ганцхан сарын хугацаатай яваад ирнэ” гээд хэдэн сарын өмнө явсан боловч эргэж ирсэнгүй. Буриадын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүг Орос биш Монгол бүсгүйтэй гэрлэнэ хэмээж байсан. Гэхдээ залуу дуучны нутагтаа ирэхгүй байгаа шалтгааныг эмэгтэй хүнтэй холбож ярих нэг нь ч бий.
Харин түүний Монгол ирэхгүй байгаа шалтгаан нь ердөө хийх ажил байхгүйтэй холбоотой аж. Учир нь Б.Амархүү саяхан “Би ойрын хугацаанд Монголд очихгүй. Учир нь, миний хийх ажил тэнд байхгүй” хэмээн ярьсан тухай олон нийт шуугих боллоо. Үүнийг сонссон зарим нэг хүн “Б.Амархүү уран бүтээл гаргахгүй байсан юм. Түүнийг уран бүтээл хийхэд нь Монгол Улс жижигдэж дээ” хэмээн ёжтой хэлсэн гэнэ.
Н.НОМИН
URL: