Ц.Сандуй Нийслэлийн МАН-ын даргаар томилогджээ

Нийслэлийн МАН-ын хороо өчигдөр хуралдаж, даргаа сонгожээ. Намын даргад өрсөлдсөн ГХЯ-ны дэд сайд Г.Тэнгэр, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт нар өөрсдийн хүсэлтээр нэрээ татсан учраас нийслэлийн  МАН-ын хорооны даргад нийслэлийн Газрын албаны дарга Ц.Сандуй, УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр нар өрсөлдөхөөр болоод байсан. Харин МАН-ын ээлжит хурлын дүн гарч нийслэлийн Газрын албаны дарга асан Ц.Сандуй нэг хүний саналаар илүү авч,  Нийслэлийн МАН-ын даргаар томилогджээ.

Б.Дэжид


URL:

Сэтгэгдэл бичих