Зочид буудлуудыг “хашраасан” одод
Харин алдартнууд маань эдгээр зочид буудлуудын дотоод дүрэм журмыг зөрчиж, эвгүй ааш, үйлдэл гаргасныхаа төлөө тэдгээр зочид буудлуудаар үйлчлүүлэх эрхээ хасуулдаг байна.
Ингээд танд зочид буудлуудаар зочлох эрхээ хураалгаж байсан алдартнуудын талаар сонирхуулъя.
1. Жүжигчин Жон Траволта
Хамгийн эхний алдартан бол Америкийн жүжигчин, дуучин, бүжигчин Жон Траволта юм. Тэрбээр 2000 онд Нью-Йорк хотын тансаг зэрэглэлийн “Peninsula” зочид буудлын рашаан сувилалын газарт удаа дараа таагүй авир гаргасныхаа төлөө дахин энэ зочид хөл тавих эрхгүй болжээ. Түүнийг уг зочид буудлын нэг эрэгтэй ажилчин биенд нь иллэг хийж байхад нь “бие зарсхийм” үйлдэл гаргасан гэж гомдол гаргасан аж.
Харин зочид буудал энэхүү хоригоо гурван жилийн дараа цуцалсан байна. Ямартай ч жүжигчин Жон Траволта энэ хавар уг зочид буудлын галбиржуулах төвд дахин явж харагджээ.
2. Жүжигчин Чарли Шин
Америкийн телевиз, киноны жүжигчин Чарли Шин (Карлос Ирвин Эстевес) 2010 онд Нью-Йорк хотын тансаг зэрэглэлийн алдарт “Plaza” зочид буудалд сөрөг үйлдэл хийсэн байна. Тэрбээр зочид буудлын өрөөнөөсөө их л ууртайтайгаар дотуур өмдтэйгөө гарч явсан бөгөөд түүний угаалгын өрөөнд олны танил нэгэн порно жүжигчин эмэгтэй их айсан байдалтай нуугдсан байжээ. Мөн тэрбээр зочид буудлын өрөөнийхөө зурагт, хөргөгч, толиудыг эвдэлж хэмхэлсэн байна. Харин Чарли Шин эвдэлж хэмхэлсэн зүйлсийнхээ төлөө 20 мянган ам.доллар төлсөн бөгөөд ахин уг зочид буудал руу бүх насаараа зүглэх эрхгүй болжээ.
Түүнчлэн Манхэттен дахь зочид буудлууд ч түүнд үйлчилэхээс татгалзах болсон байна.
3. Дэггүй охин Линдсей Лохан
Холливуудын дэггүй охин Линдсей Лохан ч бас энэ хавар Холливуудын Standard зочид буудалд зодоон хийснийхээ төлөө зочид буудлаар үйлчлүүлэх эрхээ алджээ. Тэрбээр уг зочид буудлын “Smoke & Mirrors” шөнийн клубт жүжигчин Аманда Байнсын эхлүүлсэн зодоонд оролцсон байна. Харин Америкийн алдарт рэппэр Лил Уэйн 2010 онд Лас-Вегасын “Wynn” зочид буудалд зэвсэг ашиглан гэмт хэрэг үйлдэхийг завдсан хэргээр шүүхээс найман сар хоригдох ял сонсчээ. Мэдээж энэ хэргийн улмаас тэрбээр уг зочид буудлаар үйлчлүүлэх эрхээ хязгаарлуулсан.
4. Баян өв залгамжлагч Парис Хилтон
5. Рок дуучин Винс Нейл
Америкийн Mötley Crüe хүнд рок хамтлагийн дуучин Винс Нейл энэ хавар Лас-Вегасын “Palms” зочид буудалд буудалласан бөгөөд тэрбээр зочид буудлын үйлчлүүлэгчийн бүртгэлийн анкетийг бөглөөгүй байна. Үүгээр барахгүй хэрүүл шуугиан үүсгэжээ. Харин зочид буудлын зүгээс түүнээс эелдэгээр явахыг хүсч, дахин битгий ирээрэй гэж гуйсан байна.
6. Попын гүнж Бритни Спийрс
Попын гүнж Бритни Спийрс Лос Анжелесийн домогт “Chateau Marmont” зочид буудалд 2007 онд буудаллажээ. Харин тэрбээр өөрийнхөө захиалсан оройн хоолоо нүүрэндээ нялан дүрсгүйтсэн байна. Түүний энэхүү үйлдлийг харсан бусад үйлчлүүлэгчид гомдол мэдүүлжээ. Үүнээс болж зочид буудлын зүгээс попын гүнжид дахин үйлилэхгүй байх шийдвэр гаргасан байна.
Б.АНХТУЯА
URL: