Бөгсөө харуулдаг уламжлалтай улс

Калифорни мужийн Оранж Каунти нэртэй жижигхэн хот тун ч өвөрмөц, жинхэнэ америк маягийн нэгэн уламжлал тогтжээ. Энд сар бүрийн хоёр дахь долоо хоногт хотын иргэд, хүрэлцэн ирсэн жуулчид хотын хажуугаар өнгөрдөг галт тэргэнд бөгсөө харуулдаг уламжлалтай юм байна.

Энэ уламжлал бүр 1979 оноос эхтэй гэнэ. Тэр онд хотоор дайран өнгөрч байсан баян эр бааранд ууж согтонгуутаа галт тэрэг рүү бөгсөө харуулсан хүн болгонд үнэгүй архи, пиво авч өгнө гэж ам гарснаас хойш ийм уламжлал тогтжээ.


URL:

Сэтгэгдэл бичих