Нокиа шинэ гар утсаа танилцуулна

Есдүгээр сар гар утас хэрэглэгчдийн хувьд гэнэтийн бэлгүүдээр дүүрэн сар болж өнгөрөх төлөвтэй байна.

Энэ сарын сүүлээр шинэ Galaxy Note худалдаанд гарах бол iPhone ухаалаг гар утасны шинэ хувилбар буюу iPhone5 есдүгээр сард амжиж танилцуулгаа хийх гэж байна.

Мөн Нокиа компани ч өөрсдийн шинэ Windows 8 үйлдлийн системтэй ухаалаг гар утсаа танилцуулахаар төлөвлөжээ.

Анх 2007 онд iPhone худалдаанд гарч ирснээс хойш Нокиа гар утасны зах зээл дэх байр сууриа алдаж эхэлсэн юм. Тэд олон төрлийн шинэчлэлт хийн дахин өрсөлдөхөөр шинэ бүтээгдэхүүнээ гаргаж, хэрэглэгчдийг татахын тулд өнгөрсөн долдугаар сард Lumia 900 гар утсаа 2 дахин хямдруулсан билээ.

Гэвч энэ ньтөдийлөн амжилтандхүрээгүй судалгаа гарсан байна. Сүүлийн гурван сарын хугацаанд Lumia 900 гар утас 4 сая ширхэг зарагдсан бол тус хугацаанд Apple компани 35.1 сая iPhone борлуулж чаджээ.

Т.МӨНХТҮВШИН

URL:

Сэтгэгдэл бичих