ҮТЕГ-ын дэд дарга Ж.Батбаярыг баривчилжээ

Үндэсний татварын ерөнхий газрын дэд дарга Ж.Батбаярыг саатуулсан гэх мэдээлэл бидэнд ирлээ. Тус газрын ажилтнуудаас энэ мэдээллийг лавлахад “Дарга өнөөдөр ажилдаа ирээгүй, хаачсаныг нь мэдэхгүй” гэхээс өөр зүйл ярьсангүй.

Прокурорын байгууллагынхан мэдээллийг няцаасангүй. Харин АТГ-ын эх сурвалж “Ж.Батбаярт холбогдох хэргийг шалгах явцад зайлшгүй хорьж, шалгах зүйл байсан учраас цагдан хорих саналаа прокурор, шүүхэд санал тавьсны дагуу уржигдар орой саатуулсан” гэсэн юм.

Өөр нэг эх сурвалж “Ж.Батбаярыг авлига авсан гэх үндэслэлээр буруутгаж, УМБГ, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс хамтарсан Ажлын хэсэг гарган шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулж болзошгүй үйлдэл гаргасан учраас цагдан хорьсон нь үнэн” гэлээ.

ҮТЕГ-ын дэд дарга Ж.Батбаярыг авлига авч, хэд хэдэн компанийн татварын өрийн асуудлыг төлбөргүй болгож, өөрчилсөн гэх хэрэгт буруутгаж буй аж. Тэрбээр АН-ын гишүүн гэнэ.

Н.Мөрөн

gogo.mn


URL:

Сэтгэгдэл бичих