Буриадад Монголын 16 жуулчныг аварчээ

Орон нутгийн аврах албаныхны мэдээлснээр ОХУ-ын Буриадад Монголоос ирсэн 16 хүнийг аварсан байна.

Эдгээр жуулчид Кабан дүүргийн ойд төөрсөн бөгөөд ойрын суурин газар руу гаргаж өгөхийг хүссэн дуудлага ирсэн гэнэ. Тэд орон нутгийн аврах албаныханд бүртгүүлэлгүйгээр бие даан Гусиноозерск хотоос гарч Хамар давааны нуруугаар дамжин Байгаль нуурт хүрэх гэж байжээ. Гэвч ойд төөрсөн байна.

Азаар тэднийг нэг их удалгүй Мантурих голын ойр орчмоос олсон бөгөөд биеийн байдал нь сайн байна. Тэднийг Бабушкин хот руу хүргэж өгөөд байгаа гэнэ.

Т.Бүрэн


URL:

Сэтгэгдэл бичих