Ширээний теннисний бүх алтыг хятадын тамирчид түүжээ

Лондоны олимпийн ширээний теннисний ганцаарчилсан эрэгтэй, эмэгтэй болон багийн эрэгтэй, эмэгтэй төрлүүдэд хятадын тамирчид бүх алтан медалийг түүжээ.

Эрэгтэйчүүдийн багийн төрөлд хятадын тамирчид БНСУ-ын тамирчдыг 3-0-оор буулган авсан бол ганцаарчилсан төрөлд Ма Лонг мөн 3-1-ээр өрсөлдөгчөө илт давуу ялжээ.

Хамгийн сонирхолтой тоглолт хятадын Жан Жайк, БНСУ-ын Жү Сэхюк нарын хооронд болжээ. Сэхюкийн ямар ч байрлалаас ирэх бөмбөгийг эргүүлэн цохих чадвар болон Жайкийн довтолгоонтой тоглолт тоглолтыг маш сонирхолтой болгосон байна.

Ц.Мишээл


URL:

Сэтгэгдэл бичих