Есөн эрдэнийн аавууд тодорлоо

Манай улс жил бүрийн наймдугаар сарын 8-ны өдрийг “Аавуудын өдөр” болгон тэмдэглээд найм дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэ өдөр Монголын эрэгтэйчүүдийн холбоо шилдэг есөн аавыг тодруулахын зэрэгцээ Дэнжийн мянгын цагдан саатуулах төвд хоригдож байгаа аавуудтай уулзалт зохион байгуулахаар болсон юм. Өчигдөр 12.00 цагт Монголын шилдэг 12 аавыг есөн эрдэнийн одонгоор шагнах ёслолын ажиллагаа Гэрлэх ёслолын ордны хүндэтгэлийн гэрт ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Шилдэг есөн аав нийслэл болон Дундговь, Дорнод, Баянхонгор, Говь-Алтай зэрэг аймгаас тодорчээ.

Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн таван хүүхдээс гадна 20 гаруй хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх үүрэг хүлээж, асарч хамгаалдаг байна. Ерөнхийлөгч өчигдөр албан ажил ихтэй байсан тул шагналаа өөрийн биеэр хүлээн авч амжаагүй, өөрийн туслахаа явуулсан байжээ.


URL:

Сэтгэгдэл бичих