Монголд харгалзан үзэх улс төрийн эрсдэлүүд
Өнгөрсөн зургадугаар сард явагдсан парламентын сонгуулийн үр дүнд олонхи бүрдэж чадаагүй бөгөөд эвслийн Засгийн газар өнөөг болтол эмхлэн байгуулагдаагүй байна. Энэ үйл явц удаан байгаа нь гадаадын уул уурхайн компаниудын эрх ашгийг төлөөлсөн бүлэглэлүүдийг эрх ашгийг хангахын хажуугаар хөрөнгө оруулагчдын санааг зовоохгүй байх гэсэнтэй холбоотой.
Монголын эдийн засгийн өсөлтийг хангаж байгаа олборлох компаниудын хувьд хамгийн гол эрсдэл нь сонгуулиар ялагч болон гарч ирсэн хууль тогтоогчид эвслийн Засгийн газрыг өмнө хийгдсэн уул уурхайн гол гэрээнүүдийг эргэн харах, уул уурхайн ордууд дахь гадаадын эзэмшлийн хувийг хязгаарлах хууль батлуулахаар шахаж байгаа явдал юм.
Авсаархан ч хурдтай өсч буй эдийн засгаа хөгжүүлэх нь Монголын хувьд эхний ээлжийн зорилго ч гэлээ гадаадын хөрөнгө оруулагчдын мэдэхийг хүсч буй зүйл нь Монголын Засгийн газар найдвартай, тогтвортой хөрөнгө оруулалтын орчинг бүрдүүлж өгч чадах уу гэдэг асуултын хариу. Ингэхдээ тийм ч тэвчээртэй биш иргэд болон хоёр их хөрш ОХУ, Хятадын сонирхлыг хэрхэн харгалзан үзэхийг хүлээж байна.
Харгалзан үзэх улс төрийн эрсдэлүүдийг дор жагсаав:
Шинээр бүрэлдэх Засгийн газрын бүрэлдэхүүнээс хөрөнгө оруулалтын орчин болоод асар их нөөц бүхий уул уурхайн ордуудын олборлолт хэр хурдан эцсийн бүтээгдэхүүн болох хурд хамаарна.
Норовын Алтанхуягийг Ерөнхий сайдаар томилуулах гэж буй Ардчилсан нам МАХН (Монгол Ардын Хувьсгалт нам) болон МҮАН (Монгол Үндэсний Ардчилсан нам) гэсэн жижиг намтай эвсэл болж байна. Энэ хоёр нам нь маш хурдацтай хөгжиж буй уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах бодлоготой.
Гадаадын хөрөнгө оруулагчдад таатай бус, дайсагнах хандлагыг төлөөлж буй гол хүн бол (зөвхөн гаднаас нь дүгнэхэд) МАХН-ын дарга Намбарын Энхбаяр юм.
Тэрбээр Рио Тинто компанийн Оюутолгойн алт, зэсийг олборлох гэрээг эргэх харах шаардлагатай гэж үзэж байгаа төдийгүй гадаадын хөрөнгийн биржүүдэд хувьцаагаа гаргах гэж буй 7,5 тэрбум нүүрсний нөөцтэй Таватолгойн орд монголчуудын гарт үлдэх ёстой гэж үздэг.
Энхбаярын бүлэглэл нь уул уурхайн салбарын хөгжлийг туших эрх зүйн орчныг бий болгохоор шахалт үзүүлэх магадлалтай.
Монголын хэд хэдэн томоохон төсөл саадгүй хэрэгжиж байгаа.
Монголын Засгийн газар Тавантолгойн ордыг эзэмшихийн тулд гурван тэрбум ам.долларын IPO-г гаргахаар зэхэж байна. Төрийн мэдлийн “Эрдэнэс-Тавантолгой” компани 29 хувиа энэ оны тавдугаар сар гэхэд Лондонгийн болон Хонгконгийн хөрөнгийн бирж дээр зарахаар төлөвлөж байсан ч УИХ Үнэт цаасны тухай хуулийг батлан гаргаагүйгээс хойшлоод байна.
Тавантолгой төслийг хэрэгжүүлэхээр саналаа өгөөд байсан Хятадын Shenhua, АНУ-ын Peabody болон Монгол-Оросын хамтарсан консорциумыг сонгосон шалгаруулалтыг түдгэлзүүлж, Япон, Өмнөд Солонгосын түншүүдтэй санал солилцохоор Монголын Засгийн газар оролдож байна.
“Зөв” хөрөнгө оруулагч олох гэж олон жил хөөцөлдсөн Монголын Засгийн газар эцсийн эцэст Тавантолгойн баруун хэсгийг өөрсдөө дангаараа ашиглаж магадгүй гэж энэхүү төслийг хариуцагч төрийн мэдлийн компанийн гүйцэтгэх захирал өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдэгдсэн билээ.
Энэ оны тавдугаар сарын дундуур Монголын парламент уул уурхай зэрэг стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулсан маргаантай хууль баталсан ч сэтгэл зовинон хүлээж байснаас арай зөөлөн хууль байсан тул хөрөнгө оруулагчид нэг амьсгаа авсан.
Канадын Ivanhoe Mines нүүрс олборлогч South Gobi Resource-ийн хувьцааныхаа 58 хувийг Хятадын хөнгөн цагааны томоохон үйлдвэрлэгч Chalco-д зарах шийдвэрээс үүдэн хууль тогтоогчид энэхүү хуулийг баталсан бөгөөд хууль эхний төслөөсөө ихээхэн зөөлөрч гарсаныг хэлэх хэрэгтэй.
Шинэ хуулиар стратегийн хэмээн нэрлэгдэж буй ашигт малтмал, банк санхүү, хэвлэл мэдээлэл болон харилцаа холбооны салбарт гадаадын хөрөнгө оруулалт 49 хувиас хэтэрч болохгүй ч энэ заалт нь 75 сая ам.доллараас дээших хөрөнгө оруулалт, мөн Chalco мэтийн төрийн өмчийн компаниудад л хамаарах юм.
-Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн яг ямар байх, түүн дотор үндэсний үзэлтнүүдийн эзлэх хувь хэр байна вэ, өмнө хийгдсэн гэрээ хэлэлцээрийг эргэн харах хэмжээнд байна уу, үгүй юу. Монголын улс төрийн бүлэглэлүүдийн уур амьсгалыг харахад тогтвортой Эвслийн Засгийн газар байгуулах нь тийм ч амар биш.
-Гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг гүйцэлдүүлэхийн сацуу ард иргэдийнхээ сэтгэлд нийцсэн Тавантолгойн төслийн гэрээг Засгийн газар байгуулж чадах уу, мөн хугацаандаа байгуулж чадах уу?
-Дотоодын гэж хэлж болохоор хөрөнгө оруулалт их байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард ашигт малтмалын наймаа эрхлэгч Trafigura, хувийн хөрөнгө оруулалтын Origo Партнеры Plc-той хамтран Монголын нүүрс, төмрийн ордыг олборлон, экспортод гаргах зорилго бүхий хамтарсан компанийг байгуулсан, мөн хоёрдугаар сард Goldman Sachs Монголын нэгэн банкны хувьцааны 4,8 хувийг худалдан авсан.
Дэлхийн банкны мэдээгээр Монголын эдийн засаг 2012 оны эхний улиралд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16,7 хувиар өссөн нь Хятадын өсөлтөөс хоёр дахин илүү байж, Монголын эдийн засаг Ази тивдээ хамгийн өсөлттэйд тооцогдож байна.
Голланд өвчний сонгодог шинж аль хэдийнэ ажиглагдаж, инфляц өсч байна.
Монголд “системийн эрсдэл нэмэгдэж” байгааг рейтингийн Fitch агентлаг долдугаар сард сануулсан бөгөөд 2007-2009 онд үүссэн тогтворгүй байдал дахин бий болж, ашигт малтмалын үнэ унана гэсэн таамаг дэвшүүлсэн. Системийн эрсдэл нь зээлийн туйлын таагүй орчин, инфляцийн өндөр хувийг тооцоолоогүй 13,25 хувийн хүү, төсвийн алдагдал нэмэгдсэний үр дагавар юм.
Засгийн газар ашигт малтмалын үнэ унаснаас үүдэн бий болох үр дагавраас сэргийлэх бүтэц бий болгохыг оролдож, уул уурхайгаас олсон орлогыг дэд бүтэц, эрүүл мэнд, боловсрол болон бусад салбарт ашиглахыг хүсч байна.
Баялгийг тэгш хуваарилах шахалтын дор Засгийн газар гадаадын компаниуд, тэр дундаа Тавантолгой, Оюутолгой төслөөс мөнгө зээлэн иргэддээ аль хэдийнэ тараагаад байгаа билээ.
-Эдийн засгийн үзүүлэлтүүдийг, тэр дундаа халалтын шинж тэмдгүүдийг,
-Ашигт малтмалын орлогыг Монгол хэрхэн хуваарилж байгаах ажиглах. Боловсролын болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах сан байгуулагдсан ч Монголын иргэн бүрт бэлэн мөнгө тараахаа амалсан байгаа,
-Эдийн засгийн хурдтай өөрчлөлтөд хэрхэн анзаарч, хариу үзүүлж байна вэ, хөрөнгө оруулалтыг хөдөө аж ахуйн салбар руу хэрхэн татаж байна вэ?
-Монголын эдийн засгийн бодлого нь инфляцийн дарамт бий болгож байгааг ОУВС анхааруулсан.
Монголын 2,7 сая иргэн Хятадын болон Оросын нөлөө нэмэгдэж байгаад сэтгэл зовинож байна. Тавантолгойн баруун хэсгийг хятадууд болоод оросуудад өгөх шийдвэрийг түдгэлзүүлсэн ч тэдний зовинол арилахгүй байгаа юм.
Монголын эдийн засагт Хятад аль хэдийнэ ноёлж эхэлсэн. 2011 оны эхний хагасын экспортын 90 хувь БНХАУ-д ногдож байна. Монголын Засгийн газар энэ тоог бууруулж, зах зээлээ өргөтгөхийг оролдож байна.
Монгол түлш, эрчим хүчний хангамж, тээврийн хувьд Хятад болоод Оросоос хамааралтай байгаа нь уул уурхайн салбарт аюул учруулж байна. Оросууд түлшний цоргоо хааж чадах бол Хятад тээврийн гол хэрэгсэл болсон төмөр замаа хааж чадна.
Монголчууд нүүрсээ Япон, Өмнөд Солонгос руу тээвэрлэн хүргэх бодолтой ч мөн л төмөр замын хувьд оросуудаас хамааралтай. Монголчууд өөрсдөө төмөр замын сүлжээ барьж, нүүрсээ тээвэрлэн гадаад зах зээлд хүргэх төлөвлөгөөтэй ч энэ асуудал хойшлогдох магадлал өндөр.
-Хятадын нөлөөг багасгаж, Оросын нөлөөг ихэсгэх үү, эсвэл эсрэгээр нь үү?
-Нүүрс болоод бусад ашигт малтмалаа Хятадын зах зээлд гаргах нь ойрын хугацааны ганц хувилбар гэж үү?
-Гадаадын хөрөнгө оруулагчид болоод гадаад ажиллах хүч нэмэгдэж байгаад санаа нь зовинож байгаа иргэдийнхээ сэтгэл зүйг Монголын Засгийн газар хэрхэн торгоох вэ?
Ройтерс, Дэвид Стэйнвэй. 2012 оны наймдугаар сарын 04.
URL: