500 жилийн настай Муммигийн уушгинд шинжилгээ хийнэ
Аргантини улсын өндөрлөг уулнаас архелогичид 15 настай охин, бага насны хүүхдийн хоёр занданшуулсан шарил олсон байна. Эрдэмтэд эдгээр шарилыг 500-гаад жилийн настай хэмээн тодорхойлоод байгаа бөгөөд охиныг уушгины багтраагаар нас барсан байж магадгүй хэмээн таамаглаж байгаа аж.
Иймээс тус таамаглалаа баталгаажуулахаар уушгинд нь нарын шинжилгээ хийхээр шийдсэн байна. Тэдгээр шарилиуд мөнх цэвдэг уулнаас олдсон учир яг хэвээрээр хадгалагдсан байжээ. Шарилыг ийнхүү занданшуулах нь эртний Грекээс үүсэлтэй бөгөөд ямар нэг өвчний улмаас нас барсан тохиолдолд занданшуулахыг хориглодог байсан гэнэ.
URL: