Сайн залуу ба муу залуу
Амьдралын туршлага сууж амжаагvй өсвөр насны охид хайр сэтгэлд хөл алдан, хөнгөдөж гэнэдэх нь байдаг.
Иймд охид, бvсгvйчvvд зөвхөн “хайртай” гэдэг vгэнд хууртагдалгvй тэр чамд хэрхэн ханддаг, тvvнд итгэж найдаж болох эсэх, vг vйлдэл бvрийг анзаарч байвал гэмгvй шvv.
Сайн залуу:
-Найз бvсгvйдээ анхаарал хvндэтгэлтэй хандах нь сайн залуугийн муугаас ялгарах хоёр гол чанар.
-Хvмvvжилтэй, төлөв сайн залуу найз охиноо сексийн харьцаанд оруулах гэж хэзээ ч албадахгvй. Эрт оройгvй хэзээ нэг цагт энэ явдал болно гэдгийг тэр мэддэг.
-Тэр элдэв зан авир гаргахгvй, байдгаараа байдаг.
Муу залуу:
-Хөнгөн хийсвэр, хариуцлагагvй залуу анхны учралын дараа л найз охиноо элдвээр оролдож, сексийн харьцаанд оруулах гэж зvтгэнэ.
-Муу залуу санасандаа хvрэхийн тулд эмэгтэй хvний гэнэн, итгэмтгий зэрэг сул тал дээр тоглохыг юман чинээ тоохгvй.
-Тэр санасандаа хvрвэл чамд өгсөн элдэв амлалт, vг яриагаа бvр мөсөн мартана. Аягvй бол хажуугаар чинь танихгvй ч өнгөрч магад.
-Муу залуу бэлгийн замын элдэв өвчтэй байж болзошгvй тул ийм залуугаас зайлсхийх нь чухал.
Эцэст нь хэлэхэд, хайрт чинь чамд vнэхээр сайн байгаа эсэхийг 50:30:50 гэх томъёогоор шалгаад vзээрэй. Хэрэв хайрт чинь чамд чөлөөт цагийн 50%, орлогынхоо 30% зарцуулж, найз нөхдийнхөө 50%-тай танилцуулсан бол чи тайван байж болно. Тvvнд чиний талаар хамгийн алс ирээдvйн төлөвлөгөө байна.
Миний олж цуглуулсан мэдээлэл ийм байна.
URL: