Оюутанд зориулсан “БАГШТАЙ АЖИЛЛАХ ЗӨВЛӨМЖ”
Олон улсын оюутан суралцагчдын холбооноос олон янзын багштай хэрхэн харилцах талаар зөвлөмж гаргасан байдаг. Тэр нь:
1. “Найз” багш – тэдэнтэй хязгаараа барь.
2. Нэг жилийн дараа тэтгэвэрт гарах багш – Эрч хүчээ харамгүй зориулж байхад нь нүд чихээ сайн онгойлго.
3. Шинэ багш – Өөрийгөө нээхэд нь түүнд тусал.
4. Танд дургүй багш – Түлхүүрийг нь олохыг хичээ, хэлээ хазаад суу.
5. Номын багш – Тэд заах хичээл, ярих зүйлдээ анхаарлаа төвлөрүүлсэн байдаг. өгсөн даалгаврыг нь байнга хий.
6. Хатуу шударга багш – Ийм багшид насан туршдаа баярлаж яв.
7. Хамгийн гайхалтай багш – Зүрх сэтгэлээсээ ажилдаа хандаж, бүх хүүхдийн анхаарлыг татаж чаддаг.
URL: