Ажилтанаа таних арга /Онигоо/

Элбэгдорж Америкт айлчилжээ. Тэгээд Обамагаас “Та яаж улс орноо ийм лаг удирдаж чадаж болоод байна аа?” Гэхэд нь Обома “Энэ чинь амархан, чи зүгээр л ухаалаг улсуудаар өөрийгөө хүрээлүүлж чадвал болно” гэв. Элбэгээ “Би тэднийг ухаантай гэж яаж мэдэх вэ?” гэхэд нь Обама “Оньсого юм уу, таавар асуугаад зөв хариулж чадвал ухаантай гэсэн үг” гээд кноп дарсан чинь төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон ороод ирэв. Түүнээс Обама “Аав ээж хоёр чинь хүүхэдтэй. Гэхдээ энэ нь чиний ах биш, эгч биш, дүү чинь ч биш. Тэгэхээр энэ хэн бэ?” гэхэд Хиллари “Би” гэжээ. Обама “Сайн байна” гээд Элбэгээд “ингэж мэдэж болно” гэв.

Элбэгдорж Монголдоо буцаж ирээд Тамгын газрын дарга Дорлигжаваа дуудаад “Юм асууя. Аав ээж хоёр чинь хүүхэдтэй. Гэхдээ энэ нь чиний ах биш, эгч биш, дүү чинь ч биш. Тэгэхээр энэ хэн бэ?” гэхэд Дорлигжав “За би жаахан бодож байгаад таньд хариуг нь өгье” гээд гарч явжээ. Тэгээд л тэр ордноор нэг баахан гүйгээд л асуугаад байсан мэддэг хүн байхгүй. Тэгтэл Нямдорж жорлонгоос гарч явахтай нь тааралдаад нөгөө асуултаа асуусан чинь Нямдорж “Би” гэж хэлж өгчээ.

Дорлигжав эргэж гүйгээд Элбэгдорж дээр оронгуутаа “Ерөнхийлөгчөө, би жаахан бодсоны эцэст хариуг нь олчихлоо. Энэ бол Нямдорж гишүүн юм байна” гэхэд нь Элбэгдорж мангар уурлангуутаа шууд заамдан нүдэж эхэлснээ “Муу тэнэгээ, ийм юм мэдэхгүй. Тэр чинь Хиллари, за юу” гэжээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих