Д.Эрдэнэбат: Н.Энхбаяртай холбоотой шүүхийн ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнбат   сэтгүүлчдэд мэдээлэл хийж “Шударга ёс” эвслээс хамтарсан Засгийн газрыг байгуулах тухай гэрээгээ байгуулан, тус эвслээс Монгол Улсын язгуур эрх ашиг, төрийн тасралтгүй үйл ажиллагаа, хамтарсан Засгийн газрын бодлого мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, гэрээнийхээ  хүрээнд Засгийн газартай хамтрах болсныг дуулгалаа.

Тэрбээр “Өнөөдрөөс эхлэн УИХ-ын үйл ажиллагаа тасралтгүй явна гэдэгт  эргэлзэхгүй байна. Би шударга ёсыг тогтоох, ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэх, авилга хээл хахуультай тэмцэх , нийгмийн баялгийг шударга хувиарлах, ажилгүйдэл ядуурлыг бууруулах зэрэг олон зүйлүүдийг гэрээндээ тусгасан байгаа. Үүнийг хамгийн түрүүнд хамтарч хийх зүйл зайлшгүй. Нам, эвслүүд Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж улс төрийн соёл, ёс зүйн хэм хэмжээг сахиж УИХ, Засгийн газрын түвшинд хамтран ажиллана гэж гэрээнд заасан заалтаа энэ түрүүнд баримтлах нь зүйтэй гэж үзэж байгаа” гэв.

Ардчилсан нам МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой асуудалд  шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс улс төрийн намууд , олон нийтийн байгууллага, иргэд хэрхэвч оролцож болохгүй гэсэн Үндсэн хуулийн хатуу зарчмыг баримтлах ёстой гэсэн байр суурьтай байгаа юм байна.  Хуулийг өөрчлөх эрх мэдэл нь УИХ-д  учраас “Шударга ёс” эвсэл, ИЗНН, МАН-тай ч хамтарч эрх зүйн орчны шинэчлэл рүү зайлшгүй орох ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн АН, МАН-тай холбоотой зөвшилцөлд  олон талын гарцыг  хайж байгаагаа илэрхийлэв.  Д.Эрдэнбат “Аливаа нэгэн шаардлага, тулгалт байх ёсгүй. Бүх зүйлийг хуулийн хүрээнд зөвшилцөх ёстой. Бидний харж байгаа гарц бол УИХ-ын үйл ажиллагаа цаашдаа жигд явах ёстой. Их хурал олонхоо бүрдүүлсэн болохоор УИХ-ын даргаа сонгосон. Энэ үйл ажиллагааг цаашид явуулахад МАН хуралдаа оролцох нь зарчмын асуудал гэдгийг хэлэх ёстой.

Хэрвээ зөвшилцөе гэж байгаа бол Өвөрхангайн сонгуулийн маргаантай асуудлыг хоёр талаасаа ойлголцон, иргэний, захиргааны шүүхээр шийдэгдээд явах нөхцөл байдлыг хоёр талаасаа харах хэрэгтэй. Үүнийг зөвшилцөл гэж ойлгоно. Мөн санал тоолох машины асуудлыг нягталж үзэхдээ сонгуульд үл хамаарах асуудлаар асуулга зохион байгуулж санал тоолох машиныг шалгаж болох юм гэсэн байр суурьтай байгаа.

Нэгэнт ард түмний хийсэн асуудалд эргэж буцах зарчмын хувьд буруу. Энэ асуудалд бид харилцан ойлголцож, зөвшилцөж чадвал МАН Их хуралдаа оролцоод явах бүрэн боломж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй. Монголын төрийг төвшитгөе, Засгийн ажлыг цаашид зөв явуулья, ард түмнийхээ эрх ашгийг урьдаа тавъя гэж байгаа бол энэ их хурал элэг бүтэн ажиллаж цаашдын шийдвэрээ гаргаж явах нь амин чухал гэдгийг онцлов.

Н.Түвшин


URL:

Сэтгэгдэл бичих