Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт өршөөл үзүүлэх үү?

МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн Удирдах зөвлөл өчигдөр хуралдан, Ардчилсан намтай хамтрах гэрээгээ хадгалж, Засгийн газрыг байгуулах ажилдаа шуурхайлан  орох нь зүйтэй  гэсэн шийдвэр гаргажээ.
Иймээс ч өнөөдөр болох УИХ-ын нэгдсэн чуулганд оролцох юм байна.
Харин тус эвслийн удирдах зөвлөл дээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, Н.Энхбаярын хүү Э.Батшугар нар цөөнх болсон аж.
Тэд “Шударга ёс” эвсэл шударга ёсны төлөө байгуулагдсан л юм бол эцсээ хүртэл Н.Энхбаярыг суллуулахын төлөө явах ёстой гэж үзсэн байна.
Харин МҮАН-ынхан уг хэрэг угаасаа дээд шүүх дээр очоод цагаадна гэдэгт итгэлтэй байгаа гэнэ.
Мөн  эх сурвалжуудын хэлж буйгаар Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар “хонь бүрэн, чоно цатгалан байх”  тохироогоо нэгэнт хийсэн аж.
Тодруулбал : Н.Энхбаярын гэм буруутайг бүх шатны шүүх нотолж, Ц.Элбэгдорж авилгын эсрэг тэмцэж буйгаа нотолно. Улмаар энэрэнгүй сэтгэл гаргаж, түүнийг өршөөснөөр Засгийн газарт төлөөлөлтэй болсон Н.Энхбаяр ч “нарсанд суулгүй” дахин эрх мэдэлтэй болох бололтой.

Б.Амархүү

 


URL:

Сэтгэгдэл бичих