“Шударга ёс” эвслийн бүлэг Н.Энхбаярын асуудалд АН-ыг байр сууриа илэрхийлэх хэрэгтэй гэж үзлээ
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг өчигдөр хуралдлаа. Хурлаар Засгийн газарт хамтрах эсэх болоод Н.Энхбаяр даргад ял оноосонтой холбоотой асуудлыг хэлэлцсэн байна.
Бүлгийн гишүүд МАХН-ын дарга Н.Энхбаярт хилсээр ял тулгасан гэсэн байр суурьт нэгджээ. Гэхдээ хамтарсан Засгийн газрыг байгуулахгүй гэсэн асуудал байж болохгүй гэдэгт ч гишүүд санал нэгтэй байсан гэнэ. Түүнчлэн Н.Энхбаярт ял оноосон асуудалд АН-ыг байр сууриа илэрхийлэх хэрэгтэй гэж үзсэнийг тус бүлгийн дарга мэдээлэв.
Л.МӨНХ
URL: