Хөрөнгө оруулагчдад сануулах Монголын сургамж

Өсөлтийг хангах хөрөнгө оруулалтыг хөгжиж буй эдийн засаг бий болгож чадахгүй нь ойлгомжтой. Гэвч гадаадын хөрөнгө оруулалтыг дагалдах нэг эрсдэл нь зах зээл бүрэлдэн тогтож буй орны улс төрийн хэцүү тоглоомтой нүүр тулах асуудал болдог. Хөгжсөн орнуудаас ялагаатай нь хөгжиж буй улс орнуудад хөрөнгө оруулах нь хамаагүй их ашигтай байх боломжтой. Гэвч үүнийг дагалдах эрсдэл нь хөрөнгө оруулагчид хөгжингүй орны улстөрийн хэцүү тоглоомтой нүүр тулах ёстой болж байгаа юм.

Үүний тод жишээ нь Монгол улсад өрнөж буй үйл явдал. Эдийн засгийн өсөлт нь 2011 онд 15 хувьд хүрсэн, байгалийн баялаг ихтэй энэ улс сүүлийн хэдэн жил хөрөнгө оруулагчид, банкируудын анхаарлын төвд байна. 2011 онд эдийн засгийн өсөлт нь 15% хүрсэн байгалийн баялаг ихтэй энэ орон өнгөрсөн хэдэн жил банкирууд, хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд орж, сайшаан магтуулж байгаа. Дэлхийн уул уурхайн ававаргуудынрагуудын нэг болох Рио Тинто энэ улсад чамгүйнилээд их хөрөнгө оруулж байгаа ббөгөөда энэ долоо хоногт л гэхэд Оюутолгойн алт, зэсийн төсөлдөө нэмж нэг тэрбум ам.доллар зориулсан байна. Өнгөрсөн хоёрдугаар дугаар сард Гоулдман Сакс Груп Монголын томоохон гурван банкны нэгнийх нь хувьцааны ээс 4.8%-ийг худалдан авсан. Өнгөрсөн сард айлчилсан Хиллари Клинтон уг орны ардчиллын ололт амжилтыг сайшаан магтсан.

Гэвч энэ хэтэрхий өөдрөг байдал улс төрийн эрсдлийг тооцохгүй байна. Харин хэтэрхий өөдрөгөөр харж байгаа энэ хандлага холбогдох эрэсдлийг халхлаад байна. Хонг Конг, Торонтод давхар бүртгэлтэй Саус Гоби Ресурс Канадын Айвенхое Майнз-аас салсан нь Монголын нүүрс олборлолтын салбарт гарсан нэг онцлох явдал юм. Энэ оны дөрөвдүгээр 4 дүгээр сард Хятадын төрийн өмчит “Чалко” Айвенхоегийн эзэмшиж буй үлдэгдэл 60%-ийн хувцааг 926 сая ам.доллараар авах санал тавж, компанийг өөрийн мэдэлд шилжүүлэх эхний алхмаа хийв.

Үүнтэй зэрэгцэн улстөрчдийн оролцоо гэнэт гарч ирэв. Сонгууль дөхсөн үед Монголын Засгийн газар гадны хөрөнгө оруулагчдын эзэмшлийн хувийн тухайн хууль баталж, Чалкогийн төлөвлөгөөг талаар болгов.

Энэ үйл явдлыг үүсгэсэн гол шалтгаан нь Монголын хоёр хөрш их гүрэн Орос, Хятадтай харилцах ээдрээтэй харилцаа юм. Далайд гарцгүй Монголд Хятадтай худалдааны харилцаатай байх нь чухал, тэр дундааолборлосон байгалийн түүхий эдийг гадаадад гаргахад Хятад улс хэрэгтэй. Ашигтай наймаа тул хХятадууд ч бас өөрийн сүр хүчийг  үзүүлэхээр шийдсэн бололтой.

Өнгөрсөн сард Чалко өөрийн саналаа хэлэлцэх хугацааг30 өдрөөр сунгасан бол Монголын Засгийн газартай шийдэлд хүрэх цаг хэрэгтэй  гэсэн шалтгаанаар ахин 30 хоногоор сунгах болсноо өнгөрсөн Пүрэв гарагт зарлалаа.

Одоо Саус Гоби бүрэн тушигдсан байдалтай байна. Татвар, байгаль орчин гэх мэт Монголын холбогдох яам, агентлагууд ямар нэгэн зөвшөөрөл олгохоо түр түдгэлзүүлсэн тул уг компанийн гол уурхайн үйл ажиллагаа одоогийн байдлаар зогссон байгаа. Үүнээс болж Хонг Конг дахь хувьцааных нь үнэ Чалкогийн санал тавихаас  өмнөх байдалтай харьцуулбал 50%-иар уначихаад байгаа.

Энэ гацаа Монголын эрх баригчдын бодол өөрчлөгдөх, эсвэл барууны аль нэг орноос илүү өндөр үнэ хэлсэн цагт л тайлагдах магадлалтай юм. Гэхдээ ингэх боломж ойрын хугацаад байхгүй гэж хэлж болно.

Саус Гобигийн анхны хөрөнгө оруулагчид улс төрийн эрсдлээ тооцох хэрэгтэй байж гэсэн бодол төрж байна. Чалкогийн хувьд Монголын ордыг худалдаж авах  оролдлого  ийм үймээнд хүргэх байсныг тооцох ёстой байж.

Харин Монголын шинэ зах зээлийг сонирхож буй бусад хөрөнгө оруулагчид энэ явдлаас сургамж авах хэрэгтэй.

Wall Street Journal-ийн 2012 оны наймдугаар сарын 2-ний дугаарт Дункан Мэвин-ий бичсэнийг хөрвүүлэв

URL:

Сэтгэгдэл бичих