Хэн үндсэрхэг үзэлтэн бэ?

Энэ нийгмийн гол тулгуур ноён нуруу бол монголын залуучууд. Өнөөдөр дэлхийгээр тархан олон орны амьдрал соёл иргэншилтэй танилцан амьдрахын эрхээр тэдний голд өөрсдийн орон зайг үүсгэн янз бүрийн хэл сурцгаан амьдарч байна. Тэгээд ч бид өдөр болгон өөр өөр улсын, өөр өөр хэл яриа, үзэл бодол, шашин шүтлэг, соёл боловсролтой хүмүүстэй танилцаж байна. Өнөө үед бидэнд тулгарч байгаа нэгэн зүйл нь расизим буюу удам угсаа, хэл яриа, шашин шүтлэг, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах юм. Би олон газар явж олон хүмүүстэй уулзан учирч энэ дэлхий дээр байдаг өчнөөн олон үндэстэн ястантай тааралдаж явахдаа расизм гэж юманд олон удаа хохирч мөн хохирон явсан тул та бүхэнд хэрэг болох болов уу гэсэн үндсэн дээр уг зүйлийг бичихээр шийдэв. Юуны өмнө бид энэ дэлхий дээр монгол хүн ганцаараа биш гэдгийг сайн санаж явахыг мэдэхэд илүүдэхгүй юм.

Өнөөдрийн бидний амьдарч байгаа дэлхий мань үндсээрээ өөрчлөгдөж байна. Баян Европын улсууд өөрсдийн хил гаалиа нэгтгэн нэгэн том улс орон болж байгаа нь манай монголчуудад таатай нөлөөлнө. Олон зуун залуучууд өдрөөс өдөрт Шенгенд нэмэгдэн ирж байна. Гэвч зарим нэгэн хүмүүс өөрсдийн үзэл санаа, үндэс угсаанаасаа болон хохирох бол жирийн үзэгдэл мэт болж байна. Энэ бүхний буруу нь монгол хүн та өөрөө байдагт битгий эргэлзээрэй. Тэгэхээр би мэдээж өөрөөсөө эхлэе. Би бол хувиа хичээсэн зантай зүгээр сууж байгаад ахиухан мөнгө олохыг боддог шуналтай хурдан түргэн хөдөлгөөнтэй овсгоо зальтай муу юмыг хурдан сурдаг аятайхан хог байсан ч хажуугаар нь зүгээр гарч явж чаддаггүй ичнэ мичнэ гэсэн ойлголт бол бүүр байхгүй ямаан омогтой хэлийг нь мэдэхгүй байж хэрэлдэх дуртай сул юмыг гаргахгүй харин ч муусайн эвдэрхий хэмхэрхий машиныг бол хямдхан аваад засаад унчих нь юун даатгал маатгал цагдаад баригдахгүй бол явж л байна архи хөөрхөн уух дуртай агсан тавиад авна.

Согтоод ирэхээрээ нөгөө Чингисээ яриад цээжээ нүдчих нь 3-4-үүлээ бол хүмүүс өдөж байгаад зодолдоод авна за тэгээд өөрөө өөртөө ч ёстой үйлчлэнэ тэр дэлгүүрт ороод өнгөтөйгөөс нь шилээд авна нээрээ мөнгө төлөхөө мартаад өвөртөө хийгээд аваад гарчихна монгол хүн юм чинь зайтай тэрийгээ аваачаад зарчихаа мэднэ. За тэгээд цаашлаад байвал бөөн юм нээрээ би мартах шахаж нэрээ овгоороо солисон нээх их зовсон хятад болоод цагаачилж орхисон хэлийг нь мэдэхгүй юм чинь бас ч үгүй өвөр монголоо гээд гүрийнэ шүү шинээр ирсэн монголчууддаа заагаад сургaчихна,  дотортой цүнх соронз  хоёроо бол харин ч хэнээс ч илүү хэрэглэж мэднэ гэх мэтээр бичвэл монголд байгаа хүн та гайхаж магадгүй.

Энд бол зүгээр жирийн үзэгдэл бүгд л ингэж амьдардаг би ч гэсэн мөн адил үнэн юмыг нуугаад яахав дээ. Таны ах дүү хамаатан садан найз нөхөд чинь энэ Европод байдаг бол хөөрхий тэднийг битгий зовоогоорой хэцүү л юм хийж явдаг хүмүүс шүү. За тэгэхээр бид нар расизим гэдэг юманд өртөөд байгаа билүү. Үнэн хэрэгтээ бол үндсэрхэг үзлээрээ бол монголчууд бол бүүр толгой цохино. Хас тэмдэг ханцуйндаа зүүсэн халзан толгойтой урт урт савхин дээл өмссөн хүмүүс ч харин энд нэг ч харагдахгүй. Харин би хааяа Facebook гэдэг сайтруу орохоор тэнд жинхэнэ тийм улсуудаар дүүрэн байх юм.

Тэд нар чинь нөгөө монголчууд инээж ирээд монголын тугаа барьсан мөртлөө ханцуйндаа хас тэмдэг зүүгээд үсээ хусаад урт савхин дээл өмсөж хар нүдний шил зүүж гангардаг моод юм байх. Надад тайлбарлаж өгч байна. Хас тэмдэг бол угаасаа монголчуудын сүлд байсан юм л даа харин энэ Гитлер гэдэг нөхөр асуухгүй аваад хэрэглэж ирсэн байгаа юм. Одоо бид нар түүхээ эргүүлэн сэргээж хас тэмдэгээ тахин шүтэх цаг болсон гэж огт юм бодсон шинжгүй хариулж байгаа залуутай би таарч л явлаа. Үгүй хүүхээ хас тэмдэгээ сэргээгээд барилгүй яахав дээ харин үсээ хусаад ханцуйндаа зүүдгэн тэр дээр үед тэгэж байсан гэж боддог юм биш биздээ. 30-40-өөд оны нацизм гэдэг юм дуурайгаад байгаа юм бишүү. Тэр үед энэ герман гэдэг үндэстэн чинь хүчирхэг болсон шалтгаан байна.! Чи ч зурагтаар өчнөөн үзээ биз.

Дэлхийн эдийн засаг дампуурч байх үед Гитлер гэдэг нөхөр “Майн кампф ” буюу Миний тэмцэл гэдэг номыг зохион гарч ирсэн гэдэг юм. Уг ном худалч, тэнэг, аймхаачуудыг устган цэвэр цусны ари үндэстэнгүүд бүгдийг дээр байх ёстой хэмээн тунхаглаж чадсан бөгөөд дэлхийн эдийн засгийн хямрал еврей үндэстэний гарт цугларч байна хэмээн тэднийг цэвэрлэх бодлого явуулсанаар Дэлхийн 2-р дайн болж 30 сая гаран хүмүүс амь үрэгдлээ гэж ярихыг сонссон баймаар эсвэл үсээ хусахдаа хамт хусаад хаясан юм болуу хүүхээ. За тэгээд цаашаа явья монгол хүн болохоор үндэс угсаа түүх соёл газар нутгаа хамгаалахгүй бол өөр хэн хамгаалах юм бэ. Гэхдээ бас хэмжээ гэж баймаар даа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зүүн аймгууд дахь томилолтоо үргэлжлүүлж байна.

Тэрбээр Дорнод аймагт ажиллах үеэрээ Халх гол суманд загвар аж ахуй байгуулах төслийн явцтай танилцаж, гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцлоо. 4 сая долларын хөрөнгө оруулалт хийж, 2011 -2019 онд гурван үе шаттайгаар төслийг хэрэгжүүлэх юм байна. Төслийн хүрээнд мах, сүүний үхрийн ферм, гахайн ферм, хүлэмж, усалгааны систем, сүү боловрсуулах цех, агуулах зоорь баригдахаас гадна хүнсний ногоо, ногоон тэжээл тариалдаг мал аж ахуй, газар тариалан хосолсон орчин үеийн цогцолбор босох юм.

“Загвар аж ахуйг байгуулснаар энэ суманд 3 мянга орчим ажлын байр шинээр бий болно. Аж ахуйг дагаад цэцэрлэг сургууль баригдана. Буйр нуурыг түшиглээд аялал жуулчлал хөгжих боломжтой. Бидний хийж байгаа тооцоогоор Халх голын бүс нутагт байгуулах аж ахуй жилд 864.5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 35.8 тэрбум төгрөгийн орлогыг улсын төсөвт оруулна” гэж КОИКА-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Ли Дунг Гү танилцууллаа. Энэ хүн чинь бидэнд ашигтай юм хийж байгаа юм бишүү. Тэгсэн тэр доор нь зүгээр л бөөн муулна, энэ Элбэгээ хайран малын бэлчээр үрэх нь ч гэх шиг. Солонгосуудад хамаг юмаа зүгээр өгөх нь алив хүмүүсээ жагсаая хувьсгал хийе ч гэх шиг юм бичиж байгаа хүмүүс тэр чигтээ байх юм. Бүүр тэр солонгос, америк, европоос ичих ч үгүй ингэж бичиж байгаа манай монголчууд яана даа. 30-40 мянган Монголчууд Солонгос улсад ажиллаад амьдраад байж байгаа тэд нарыг буцаагаад аваад ирье тэгээд тэр халх голд ногоо могоо тарьж яадаг юм. Бүгдээрээ Улаанбаатартаа шаваад утаанд нь хордоод хурдан чад хийсэн дээр үү тэгвэл тэр харамлаад байгаа хоосон тал чинь цөл болох байлгүй.

Үргэлжлэл бий…

О.Итгэл


URL:

Сэтгэгдэл бичих