Н.Энхбаярын тухай хэн, юу хэлэв?

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт Сүхбаатар дүүргийн шүүхээс дөрвөн жилийн ял оноосон нь монголчуудын хувьд бараг л шинэ үзэгдэл юм. Өмнө нь төрийн ийм өндөр албан тушаалд авлигын хэргээр ял оногдуулж байсан нь ховор. Тэгээд ч шинэ засаг байгуулагдахаар дуншиж байгаа эгзэгтэй үе таарч буй тул улс төрийн хүрээнд багагүй чухалд тооцогдож байна. Хэдийгээр Н.Энхбаярыг авлигын хэргээр шүүх хурал гурван өдөр нээлттэй үргэлжилсэн ч энэ талаар ам нээж, өөрийн байр сууриа илэрхийлэх хүн цөөн байгаа юм. 24tsag.mn МАХН-ын дарга Н.Энхбаярт ял оноосон талаар байр сууриа илэрхийлсэн талууд, гадны мэдээллийн хэрэгслийн ишлэлийг түүвэрлэн хүргэж байна.

батшугар   Н.Энхбаярын хүү Э.Батшугар: “Шүүх хурлыг нээлттэй явуулснаар Н.Энхбаяр ямар ч гэмт хэрэг үйлдээгүй байна, ТЕГ болон прокурорууд ямар ч гэмгүй хүнийг яллахын тулд нотлох баритыг хэрхэн мушгин гуйвуулдаг болохыг харлаа шүү дээ”.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
“Яг үнэнийг хэлэхэд телевизээр шууд явж байсан шүүхийн мэтгэлцээнийг хараад надад нэг их айхтар итгэл үнэмшил төрөөгүй шүү. Үүнийг ёстой дараа, дараагийн шатны шүүх шийдээд явах байх”.
МУИС-ын Хууль зүйн сургуулийн багш Т.Наранцогт: “Нэг талынх нь хүссэн үр дүн гарахгүй гомдох нь хэвийн л зүйл. Шүүгч бол хүн болохоос робот биш. Харааж зүхээд шороо цацаад  үхээрэй гээд ажлын байрыг нь оршуулаад байхаар шүүх, шүүгчийн хараат буса байдалд нөлөөж байна гэж ойлгохоос яах юм бэ?”

 одонтуяа УИХ-ын гишүүн С.Одонтуяа: “Н.Энхбаяртай хамтраад авлигал, хээл хахуулийн хэрэгт олон хүн орооцолдсон байж л таараа. Тэд уснаас хуурай гараад ганцхан Н.Энхбаярыг яллаж байгаа нь буруу” гэсэн байр суурьтай байна. Миний хувьд хамгийн сэтгэл зовоож байгаа асуудал бол нэг хүний асуудал биш, нэг намын асуудал биш улс орны асуудлыг нэн тэргүүнд тавих ёстой юм. нэг хувь хүний асуудлаас, ганц намын эрх ашгаас болж төрийн ажил тасалдаж байгаад би харамсаж байна.”

МҮАН:  “Хэдийгээр хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн ч Ардчилсан нам, Иргэний Зориг Ногоон нам, “МАХН-МҮАН Шударга Ёс Эвсэл”-ийн зүгээс улс орны эрх ашгийг урьтал болгон ард түмний сонголтод тулгуурлан байгуулсан хамтын ажиллагааны гэрээнийхээ дагуу сонгогчдын өмнө амласан мөрийн хөтөлбөр, зорилтуудыг хэрэгжүүлэх ажилдаа цаг алдахгүй орох ёстой гэж үзэж байна”.

УИХ-ын гишүүн Г.Уянга: Шүүхийн шийдвэрийг ийм байна, тийм байна гэж дүгнэж хэлэх зүйл алга. Эвсэл задрах нь улс төрийн муу үр дагавартай. Улс төрийн холбоог задлах хэмжээнд хүрсэн үндэслэл өнөөдөр гараагүй байна.

МУИС-ын Хууль зүйн сургуулийн дэд захирал Н.Лүндэндорж: Жирийн иргэнд ял өгөхөөр хууль ёс болдог. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүнд ял өгөхөөр хэлмэгдүүлэлт болдог гэж үзэж болохгүй л дээ.

УИХ-ын гишүүн О.Цолмон: Нэгэнт одоо УИХ-д олонх болсон улс төрийн хүчин алга. Энэ бол ганц хүний асуудал биш. Аль ч талаас нь бодсон төр, засгийг эмхлэн байгуулах шаардлагатай байна.

Хуульч Н.Эрдэнэжамъяан: Даргыг нь аваад явчихсан тохиолдолд хамтарсан Засгийн газарт орох ёс зүй байхгүй шүү дээ.

 selenjУИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Төрийн албыг барьцаалж болохгүй.  Энд хувь хүний асуудал ярьж байна. Намууд гаргасан шийдвэртэй үнэнч байх ёстой. Шийдвэрээ хүндэтгэж үзэх байх. Нэг хүний асуудлаас улсын ажил чухал.

Телеграф: Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр авлигын хэргээр дөрвөн жил хорих ял сонслоо. Энэ нь хамтарсан Засгийн газрын тогтовортой байдалд срөгөөр нөлөөж, ерөнхийдөө бизнесийн орчин нь муудлаа.

 Wall street journal: Н.Энхбаярт ял оноосон нь шинэ Засгийн газар байгуулах ажлыг зогсонги байдалд орууллаа.
24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих