Нэг хүний асуудлаас болж хамтарсан Засгийн газар тарах уу?…

Улсын их хурал дахь Шударга ёс эвсэлийн бүлэг хуралдаж УИХ- дахь  Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатад  экс ерөнхийлөгчид оногдуулсан ялын талаар байр сууриа илэрхийлэхийг хүсч албан бичиг явуулахаар болсон байна.

МАХН-ын дарга  Н.Энхбаярт хийгээгүй хэрэгт нь  Сүхбаатар дүүргийн шүүхээс хилс хэрэгт гүтгэлээ гэж Шударга ёс эвслийнхэн үзсэн аж. Түүнчлэн “Бидний дарга Н.Энхбаяр ямар ч хэрэг хийгээгүй “энхийн цагаан тагтаа” шиг хүн байсныг Сүхбаатар дүүргийн  ерөнхий шүүгч З.Соёмбо-Эрдэнэ нь дээрээс  захиалгатайгаар  4 жил хорих ялаар” шийтгэлээ. Энэ бол улс төрийн хилмэгдүүлэлт хэмээгээд өнөөдөр 11 гишүүн хуралдаад АН-аас экс ерөнхийлөгчийн шүүхийн шийдвэрийн талаар байр сууриа илэрхийлэхийг хүсчээ. Хэрвээ эвслийнхэнээс гарч байгаа энэхүү хүсэлтийг АН-ын бүлэг хүлээж авахгүй бол яах вэ? гэсэн асуултанд  УИХ дахь Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг хариулахыг хүссэнгүй. Шударга ёс эвлээс ирүүлсэн албан бичгийн талаар ямар хариу өгөх вэ гэдгээ АН-ын бүлгийн гишүүд хуралдаад шийднэ. Гэхдээ  хэн гэдэг намын хэн гэдэг улс төрч байх нь хамаагүй шүүхийн шийдвэрийг буруу боллоо, зөв боллоо гэж  дүгнэж цэгнэх ёсгүй тэдэнд тийм ч эрх байхгүй юм. Тиймээс ч АН-ын гишүүд шударга ёс эвслийн хүсэлтийг биелүүлж  Н.Энхбаярын ялын тал дээр байр сууриа илэрхийлээд байх шаардлага байхгүй гэж албан ёсоор мэдэгдлээ. Мөн нэгэнт хийсэн хэрэг нь олон түмэнд ил болсон хойно нэг хүний асуудлааас болж хамтарсан засгийн газрын үйл ажиллагааг цалгардуулахгүй баймаар…
Duulian.mn Ө.Ананд


URL:

Сэтгэгдэл бичих