У.Мөнх-Эрдэнэ медалийн төлөө тоглоно

Ням гаригийн үүрээр Улаанбаатарын цагаар 04:45 цагт болсон тулаанд Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ Мавританийн боксчин Рикарно Колинтой тоглосон. Тоглолтын турш манай тамирчин илүү байж чадсанаар тоглолтын хувь заяаг 15:12-оор буюу ялалтаар шийдвэрлэсэн юм. Гурав дахь олимпийн наадамдаа оролцож байгаа түүний дараагийн тулаан наймдугаар сарын 8-нд Улаанбаатарын цагаар 05:00 цагт болно. Түүний хүрэл медалийн төлөөх тулааны өрсөлдөгч нь Их Британийн тамирчин, 2011 оны дэлхийн аваргын хүрэл медальт, Европын аваргын хошой мөнгөн медальт Томас Стокер ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих