Н.Энхбаяртангууд шоронд М.Энхсайхантангууд засагт залрах нь …

МАХН – ын дарга Н.Энхбаяр шүүхээс ял авч хоригдлоо. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн захиалгаар шүүх улс төрийн хэлмэгдүүлэлт хийлээ гэж хардагсад цөөнгүй байгаа бололтой.

Ямар ч атугай буруутай нь тогтоогдож цагтаа Монгол улсын хамгийн нэр нөлөөтэй явсан эрхэм шоронд орсон нь өнгөрсөн долоо хоногийн хамгийн том сенсаци байлаа.

“МАХН-МҮАН Шударга Ёс Эвсэл”-ийн зүгээс Н.Энхбаяр даргад ял өгвөл хамтарсан засагт орохгүй гэж  мэдэгдэж байсан. Ингээд АН- хан ацан шалаанд орж гайхшаа баран хэлэлцээрийн ширээнд нам болгоныг урьж хамтрах санал сайдын сэнтий санал болгох болсон.

Гэтэл М.Энхсайхан тэргүүтэй нөхдүүд Н.Энхбаярыгаа ял авав  уу үгүй юу хэлсэн амнаасаа буцаж ханилж явсан нөхрөө хаяж хамтарсан засагт орно хэмээн мэдэгдэж мөс чанараа харууллаа. Олон нийт намын нөхөд нь тэднийг Түгжилүүд хэмээн жигшин ярж байна.

Эцэст нь Н.Энхбаяртангууд шоронд М.Энхсайхантангууд засагт залрах нь дээ…

 

 


URL:

Сэтгэгдэл бичих