Хятадын тамирчин их спортоо орхихоо мэдэгдлээ

Хятад, Солонгос болон Индонезийн бадминтоны спортын найман тамирчинг   санаатай ялагдсан учраас Олон улсын бадминтоны холбоо наадмаас хассан. Ийнхүү хасагдсан Хятадын тамирчин Юй Ян их спортоо орхихоо мэдэгдлээ. Дэлхийн Бадминтоний холбоо энэ удаагийн олимпийн тоглолтонд анх удаа хэсгийн тоглолтыг явуулах болсоноор,  тоглолтын үр дүнг ашигтайгаар шийдэх  бололцоо нээгджээ. Энэ талаархи гомдол Германы багийн зүгээс тэмцээнийг зохион байгуулагчдад ирсэн юм.

Олимпийн тоглолтын зохион байгуулах хорооны дарга Себастьян Кое  энэ явдлыг хатуу шүүмжилж, хүлээж авах боломжгүй явдал гэж хэлснээр найман тамирчингийн Олимпийн наадамд оролцох эрхийг нь түдгэлзүүлсэн.

Хэдийгээр тамирчин бүсгүйчүүд Олон улсын бадминтоны холбооны энэхүү шийдвэрийг давж заалдсан ч, ямар нэгэн нааштай үр дүн өгөөгүй байна. Хятадын тамирчин бүсгүй Юй Ян энэ шийдвэрийг маш хүндээр хүлээн авч, интернет дэх өөрийн блогтоо:

“Энэ бол миний сүүлийн тэмцээн. Бадминтон минь баяртай. Би бадминтондоо маш их хайртай” гэжээ.

Мөн тэрээр 4 жилийн нөр их хөдөлмөр нь талаар болсонд сэтгэл дундуур байгаагаа ч өөрийн блогоороо дамжуулан илэрхийлсэн байна. Хятадын Олимпийн хороо лхагва гарагт Олон улсын бадминтоны холбооны шийдвэрийг бүрэн дэмжин, мөн хүндэтгэж байгаагаа мэдэгдсэн юм. Харин Олон улсын бадминтоны холбоо тэргүүн Томас Лунд болсон явдал харамсаж байгаагаа мэдэгджээ.


URL:

Сэтгэгдэл бичих